Хүний амь хохирсныг “Хурд”-ынхан нуухыг оролдлоо

img

 

Хаврын урин дулаантай зэрэгцэн, барилгын компаниудын ажил өрнөж байна. Барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн, гэмтэж бэртсэн, хүний амь эрсдсэн гэх харамсалтай мэдээлэл гарч эхэлдэг. Тэгвэл өнөөдөр “Нарны гүүр”-ны зүүн талд “Хурд” компанийн барьж байгаа орон сууцны барилга дээр осол гарч, хүн бэртсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн.

.

Уг мэдээллийн дагуу осол гарсан гэх газрыг зорин очсон юм. Уг осол Баянгол дүүргийн III хороо, Дунд голын хойд талд буюу Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-д болсон аж.  Өглөөний 09.30 цагийн орчим тус хорооллын нэг барилгын орчимд осол гарч хүний амь эрдсэн гэдгийг албан бус эх сурвалж бидэнд мэдээлээд байсан юм.

Уг мэдээллийг тодруулахаар тус барилгын хашаа руу нэвтрэхийг хүссэн ч “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын албаныхан биднийг дотогш нэвтрүүлэх боломжгүй гэлээ. Дотогш нэвтэрч үнэн бодит мэдээлэл авах ёстой гэдгээ дахин сануулахад хэн нэгэнтэй утсаар ярьж зааварчилгаа авсан хамгаалалтын албаны залуу “Хэвлэлийнхэнийг дотогш нэвтрүүлж болохгүй гэж байна” гэв. Тиймээс түүнээс 9811.... бүхий дугаарыг тэмдэглэн авч холбогдон дотогш нэвтрэх хүсэлтээ илэрхийлэхэд “Би мэдэхгүй. Дотогш нэвтрэх шаардлага байхгүй. Мэдэхгүй” гээд утсаа тасалчихав.

.

Уг хорооллыг барьж буй барилгын талбайд хүрэхийн тулд 2-3 давхар хашаа, хамгаалалтыг даван дотогш нэвтрэх боломжтой аж. Гэвч сэтгүүлчдэд хаалттай үйл ажиллагаагаа явуулж буй “Хурд” компанийнхан, онцгой, цагдаагийнханыг саадгүй нэвтрүүлж байсан юм. Харин бид ослын газрын зургийг авч баримтжуулахыг хүссэн ч “Нарны хороолол” гэх  олон зэрэгцээ барилгуудын яг алинд нь осол гарсныг мэдэх боломж байсангүй. Гэхдээ албан бус эх сурвалжийн мэдээлснээр нэг барилгынх  нь  дээд давхараас барилгын тулаас төмөр буюу сапуду доош унаж, доор зогсож байсан 40 орчим насны эрэгтэйн толгой дээр унасан гэнэ. Ослын улмаас тэрээр газар дээрээ амьсгал хураасан бөгөөд холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин тухайн үед ажиллаж байсан барилгачдыг өнөөдөр харьж болно хэмээн тараасан байна.

.

Тус хорооллын барилгууд хоорондын зай ойр, хамгаалалтын торон хаалтгүй барилгын ажил явагдаж байсан ба “Хурд” компанийн захиалгаар "Минимакс интернешнл" ХХК-ийн хариуцан ажиллаж байсан барилгад осол гарсан байх магадлалтайг эх сурвалж мөн мэдээлсэн. Энэхүү “Нарны хороолол” -ын зүүн талд  шатахууны томоохон агуулахууд байршдаг  бөгөөд барилга ашиглалтад орсон ч иргэд, оршин суугчдад аюултай бүсэд хамаарагдах бололтой.

Ямартаа ч, өнөөдөр уг хорооллыг барилцаж байсан 40 орчим насны эрэгтэй амь насаа алдсан гэдгийг тус компанийнхан нуухыг оролдлоо. Хоёр сар гарангийн өмнө бас тус хорооллын хашаа, эмнэлэг, онцгой, цагдаагийнхан ирж байсныг ойр орчмын байгууллагуудаас мэдэгдэж байсан юм. Магадгүй өмнө нь ч бас хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол  учирч, мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй тул холбогдох байгууллагууд анхааралдаа авна биз ээ.

.

Өнгөрсөн оны есдүгээр сард мөн л Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт орших Хурд компанийн Рапид Харш орон сууцны хороололд баригдаж буй нэгэн барилгын өргөгч кран нурж, кранист нь болох 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын албаныхан мөн хэвлэл мэдээллийнхэнийг дотогш нэвтрүүлээгүй гэдэг. Түүнчлэн энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагууд “Хурд” компанийн захиалгаар баригдаж буй хэд хэдэн барилгад шалгалт хийхэд , цагийн ажилчдадаа хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл өгдөггүй, барилгын ажлын аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрч байсан юм билээ.

.

“Хурд” компанийн эзэн нь УИХ-ын гишүүн, Б.Чой­жилсүрэн бөгөөд нийслэлийн хамгийн ашигтай байршилд хороолол сүндэрлүүлсээр хэдэн жилийн нүүр үзэж буй. Түүний эзэмшлийн компанийн захиалгаар баригдаж байсан барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж шат, тавцан, тор, хүрээ татаагүйн улмаас ийнхүү дахин нэг хүний амь эрсдлээ. Нөгөө талаар ажилчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлаа нуух алхам хийж байгаагаас харахад, энэ мэт осол тус компанийн барилгуудад цөөнгүй гардаг болов уу гэх хардах сэтгэлийг төрүүлж байна.

Хамгийн гол нь барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн өнөөдрийн харамсалтай хэрэг дахин хэд хичнээн гарахыг хэлж мэдэхгүй ч, “Хурд”-ынхаан барилгачдын амь насаар “туг тахих”- аа хэзээ болих вэ.

П.Нарандэлгэр

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunm:
Buruu hunees dandaa buruu l yum garah yum
2013-05-01
aagii:
choijoogiin buruu yu bhavdee.Yamar uuruu shidchihsen bish.Tegeed ter buruutai etgeed ni hariutslagaa huleen biz.zugeer gai l baihgui yu.huurhiiduu um ma ni bad mi hum
2013-05-01
zochin:
er ni bol mongold hetsuu bna aa
2013-04-30
хунээ хайрла:
ямар харамсалтай юм бэ. аюулгуй ажиллагаагаа яагаад хангадаггуй юм болоо. хангалттай их орлого олж байгаа юм чинь ажилчдаа хамгаалах хэрэгтэй шуу дээ. Шунал ихдэхээрээ ийм аймаар болчихдог юм болов уу.
2013-04-30
hurd erleg 2 adilhan boljdee:
choijoo gej yatsan hun be mungu l nudend ni haragddag luivarchin tsaashlaad heden hun uheh boldoo
2013-04-30
Ganaa:
Gynted barij baisan xuviin suuts nurj 8 xyn daragdaj neg ni yxseen. Choijoogiix, Rapidad kran nurj neg zaluu yxseen Choijoogiix, Songuuli luivardsan n Choijoo. Ene udaa bas Choijoogiix. Ene er ni yaasan xar murtei muuxai xyn be? Mongol ulsaas zailaasai. Ter Xyrelbaatar Tsasxhixer met luivarchidtaigaa.
2013-04-30
zochin:
ajil hiij bgaa negniigee ingej doromjilj biznesiig ni buheld harluulj bolohgui ee. mash olon hun amidrah oron gertei ajillah ajiltai bolgoson buyantai ajil hiij bgaa hun shuu dee. gai zovlon hend ch tohioldoj bolno. iim ued ni harin ch demjih heregtei sh dee. zorigtoi bgaarai ene buteen bailguulaltaa tsaash ni bur erchimjuuleerei huseh bn daa.demjij yavdag
2013-04-30
Ganaa:
Gynted barij baisan xuviin suuts nurj 8 xyn daragdaj neg ni yxseen. Choijoogiix, Rapidad kran nurj neg zaluu yxseen Choijoogiix, Songuuli luivardsan n Choijoo. Ene udaa bas Choijoogiix. Ene er ni yaasan xar murtei muuxai xyn be? Mongol ulsaas zailaasai. Ter Xyrelbaatar Tsasxhixer met luivarchidtaigaa.
West:
Tesreh bumbugiin hajuud barilga baridag aan shunaltai hanaj zaddaggvi nobsh be mungu olj hudulmur hamgaalal sain hiij uguhud yanaa
2013-04-30
зочин:
мөнгө л олж байвал хүний амь хамаагүй болж дээ тэр тусмаа монгол хүний амь
2013-04-30
Zochin:
Ene nuguu UIH gishuun Choijilsureng-iin company bizdee. Olon hunii amiar bayjaj baigaa bastard baindaa.
2013-04-30
uvsuvs:
''khurd ''-s jiliin jild zoolttoi 2,3 khun hohirch uhdegeer ee aldartai sh deeuvs
2013-04-30
KHURD:
Khurd kompany tuunii udirdlaga end hariutslaga huleene/end barilga barij bolohgui,horiotoi bus geed baihad l barilga bariulj baidag.Guitsetgegch kompany ch gesen hudulmuriin ayulgui baidliig hangaj chadaagui n hariutslagaa huleene.Hamgiin gol n barilga barih esgui gazar barilga bariulj baigaa kompany,tuunii ezed,huuli uilchildeggui en anarhistuudad arga hemjee avaachee
2013-04-29
MEDE:
BARILGA DEER AJILLAJ BAIGA XUMUUC MEDEELLIG NUUZAAR ÖGCH BAIBAL ZÖB SCUDEE TA NARTAI BAC XOLBOOTOI INGEXIG XENCH ÖGUICGEXGUI UCHRAAC AJILCHID AMI NEGTEI BAIX XEREGTEI BIZDEE
2013-04-29
zochin:
xurd zaxialagch l yum bn shy dee tegexeer ene bolson yavdald gyitsetgegch baiguullaga xariutslaga xyleene
2013-04-29
zochin:
er ni bol mongold hetsuu bna aa
zochin:
hun uheh surtei um bish um bn. tegvel chi tend bsan bol gej boddoo
2013-04-29
zochin:
choijilcvpen chi odoo bolioch dee ya dytlaa gej ene zacag top bapilstaj bgaa xvmvvc itgelgvi vil ajilgaa yabyylj xvmvvciig alj baidag bnaa
2013-04-29
зочин:
Энэ том цагаан саванд лав сүү тараг хийдэггүй байх.Тэхээр энэ савнуудыг зөөхүү барилгыг нураахуу.
2013-04-29
sandag:
sur badruulj sensats uusgeed bh yum alga l bna hevleliinhen ingej gal deer tos nemdegee hezee bolih yum be??/
2013-04-29
zochin:
hun uheh surtei um bish um bn. tegvel chi tend bsan bol gej boddoo
Hunnu:
HURD hamtlag yum bolov uu l gej bodloo sh te...tui tui...
2013-04-29
TAVHAI:
ersdelgui amjilt haach bdagguie gehde chanar ayulgui bdliig hangaj ajillah chuhal nisehed barigdaj bga mongol 5n compani sain l shdee sn gej boddog
2013-04-29
zochin:
uul n hun hunee hairlah l orchlon shuu dee heden togrognoos bolj negen ger buld yamar ih ui gashuu tarij bgaa bol doo odoo ene asuudal herees bas heterlee meddeg humuus n anhaaraldaa awmaar umaa
2013-04-29
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29