“3 охин”-ы Б.Анхмаа 3 сартай жирэмсэн
“3 охин”-ы Б.Анхмаа хөлд хүнд болсон тухай мэдээллийг chuhal.mn сайт анх удаа олон нийтэд мэдээлж байна. “Гурван охин” хамтлагийн охидууд ойрын хэдэн сар уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа. “Дэлхий ягаан зүрх” цомгоо худалдаанд гаргаад хөдөлмөрч хэмээн өөрсдийгөө үнэлүүлээд авсан тэд байсхийгээд л баярт мэдээ дуулах болжээ. Саяхан гэхэд шинээр гаргасан “Дэлхий яагаан зүрх” цомог шилдэг цомгийн тоонд орж, тэднийг мөн л баярлуулсан.
Түүнчлэн саяхан “3 охин” хамтлагийн ахлагч Соло дуучин Д.Болдтой хамтран “Учиртай гурван толгой” киноны дуу болох “Хагацаж чадах уу” гэх дуугаа үзэгчдэдээ хүргээд удаагүй байна. Мөн л хамтлагийн уран бүтээлч, дуучин Анхмаа хэдхэн сарын өмнөхөн “Франц үнсэлт” гэх романтик кинонд тоглож францаар үнсэлцэж кино урлагт дахин нэрээ гаргаад авсныг та санаж байгаа байх. Монголын рок поп урлагийн нэгэн эд эс болж яваа “3 охин” хамтлагийн охидоос ээж болж үрийн зулай үнэрлэх нь гэсэн шуугиан дэгдэж байсангүй.Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ