Ерөнхий сайд руу халджээ
Сирийн ерөнхий сайд Ваиль аль-Хальки руу өнөөдөр тус улсын нийслэл Дамаскт халдахыг завджээ. Энэ тухай Ливаны “Аль-Манар” суваг дамжууллаа. Түүнийг хороохыг завдсан халдлагад зургаан хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна.
Тэсрэх бөмбөг Мезза хороололд тэсэржээ. Тус сувгийн мэдээлснээр ерөнхий сайд халдлагад өртөөгүй аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ