Түүх соёлоо хамгаалсан иргэдэд талархал илэрхийллээ

img

  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын I багийн иргэн Б. Болортуяа 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монголын Үндэсний Музей рүү утасдаж, түүний нөхөр С.Энхбат болон хадам ах С.Энхболд нар хонинд явж байгаад жижиг хадан агуйгаас эртний оршуулга оллоо хэмээн мэдээлсэн аж. Мөн тэнд эмээл, дөрөө, амгай зэрэг эд зүйлс харагдаж байгаа талаар мөн  тус газар нутагт алтны “нинжа” их учир сүйтгэх аюултай, харж хандахад хэцүү байна. Хурдан ирж судлаач гэсэн хүсэлтийг МҮМ-н Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга Ж.Баярсайханд хэлжээ. Уг мэдээллийн дагуу МҮМ-н захирал Ж.Саруулбуянд яаралтай мэдэгдэж, улмаар ССАЖ-ын яамны Соёл өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэнд  хандан судалгааны баг явуулах хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авсны дагуу холбогдох албаныхан тус газрыг зорьсон байна. Мэдээллийн мөрөөр МҮМ-ээс Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга, археологич Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан, археологич Ц.Одбаатар, С.Энхболд, Т.Түвшинжаргал, жолооч Г.Жамьяндорж нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг энэ сарын 3-11-ны хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт ажиллаад иржээ. Судалгааны үр дүнд Бөмбөгөр сумын Улаан сайр багийн нутаг Алагийн булан хавьд нийт гурван агуйн оршуулгыг малтан судалсан байна. Тэдгээрийн хоёр нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн харин нэг нь бүтэн хэвээр үлдсэн байсан гэнэ. Энэ талаар МҮМ-н Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга Ж.Баярсайхан өөрийн Фейсбүүх хуудсандаа нийтлэхдээ “Бидний урьдчилсан таамаглалаар эдгээр дурсгалууд нь XIII-XIV зууны үед хамаарах бололтой бөгөөд цаашид нарийвчилсан судалгааны үр дүнд илүү тодорхой хариулт өгөх боломж бүрдэх юм. Эдгээр дурсгалыг археологийн судалгааны үүднээс малтан судалсны үр дүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө, модон хуйтай, эвэр иштэй хутга, ширэн хавтага, шавар ваар болон нум, нумны шөрмөсөн хөвч, үйсэн ховд, сумны хагас дутуу хадгалагдан үлдсэн хэсгүүд, дээл хувцасны тасархай хэсгүүд зэргийгилрүүлэн олж, сэргээн засварлах, бэхжүүлэх, судлах ажлыг эхлээд байна. Эдгээр олдворууд энэ жилдээ багтан МҮМ-н тусгай үзэсгэлэнд тавигдах болно. Хэдийгээр энэ гурван дурсгалын хоёр нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн боловч нэг нь бүтэн хэвээр үлдэж, олон зууныг туулан судлаач бидний гарт ирж, энэ төрлийн судалгааг баяжуулахын зэрэгцээ олдвор хэрэглэгдэхүүн нь музейн үзмэр болж түмэн олны мэлмийг мялаах учиртай байжээ. Эцэст нь эдгээр дурсгалыг анх олж, сүйтгэж гэмтээлгүй, түүх соёлоо гэсэн үнэн сэтгэлээр хандаж, бидэнд мэдээлэл өгсөн Бөмбөгөр сумын 1-р багийн малчин Ц.Самдан гуай болон түүний гэр бүлийнхэнд гүн талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain saihniig huseed:
зөвхөн сайн сайхныг хүсээд л болоо юу? шагнал урам0уулал ээ тэр байдаггүй юм байх даа.
2013-04-30
Сайн үйлс:
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Самдан гуайнханд сайн сайхныг хүсье!
2013-04-30
Самдан гуад баярлалаа:
Самдан гуай болон гэр бүлийнхэнд нь баярлалаа
2013-04-30
Шороотийн Цэвээн:
сайн байна
2013-04-30
Болд:
Баянхонгор Дундговь Говьалтай зэрэг аймгуудад хадны оршуулгыг хайж олох хайгуул судалгааны экспедиц яаралтай гаргаж болдоггүй юмуу.Хөдөөгүүр бөөн олз хайсан хүмүүс л байна.
2013-04-29
xaan:
unenees aidag dolignuur sait be,hunii sanaag bichiheesee yundaa aidag baina aa.icheech.
2013-04-29
ЧОЙЖИН ЛАМЫН С?М МУЗЕЙ:
ЧОЙЖИН ЛАМЫН С?М МУЗЕЙГ НУРААЖ ШИНЭЭР БАРИХ ГЭЖ БАЙНА
2013-04-29
dogi:
uls uramshuulal ogoh heregtei shuu dee. bayrlalaa bagadaj bna daa
2013-04-29
зочин:
сайхан ухамсартай хүмүүс байна. ажил үйлс өөдрөг сайхан байх болтугай
2013-04-29
зочин:
овоо доо монголчууд минь ингэж монголынхоо төлөө зүрх цохилж, эх орондоо, үндэстэндээ хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. одоо л монголчууд амин хувиа хичээхээ больж байх шиг байна
2013-04-29
жагаа:
яасан буянтай сайн улс вэ. сайн үйлийн үр сайн үйлийг л дагуулдаг юм шүү. та бүхнийг тэнгэр ивээг
2013-04-29