Тайланд, Индонезийн сайд нартай уулзлаа

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын үеэр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон сайдууд тусгай уулзалт хийж, салбар салбарын төлөөлөгчидтэй уулзалт хийж байгаа билээ. Уул уурхайн сайд өнөөдөр Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд болоод Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзлаа.

Уул уурхайн сайд Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд нартай уулзах үеэр хэлсэн үгэндээ “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд Тайланд Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархаж байна. Тайландын “Банпу” компани Монголын нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаад таатай байна” гэв.

Уулзалтад оролцсон Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд Понгсак Рактапонгпайсал хэлэхдээ “Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсад эрчим хүч экспортлох боломж бий гэж үзэж байна. Энэ тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.

Энэхүү уулзалтын дараа Уул уурхайн сайд Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Марти Наталегаватай Төрийн ордонд уулзлаа. Уул уурхайн сайд энэ үеэр Монгол Улс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ онцлов.

Уулзалтаар хоёр тал ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн талаар баримтлах бодлогын талаар туршлага судлах, мөн газрын тосны салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29