Ноён Ш.Сүзүкиг хүлээн авч уулзлаа

img

  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Шюничи Сүзүкийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордон дахь албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Ноён Ш.Сүзүки АОХН-ийн Сайд нарын бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байгааг дурдаад, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархлаа илэрхийллээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлал хоёр орны хөгжилд шинэ боломжийг нээсэн хэмээн онцолсон юм. Түүнчлэн ноён дэд сайд Монгол, Японы хооронд харилцан ойлголцол, итгэлцэл улам бүр гүнзгийрч, харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар идэвхтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Манай хоёр орон ардчилал, энх тайвны төлөө хамтран зүтгэж, харилцан бие биедээ туслалцаж, хамтран ажиллах нь Ази тивд ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болно” хэмээн онцолсон. Монгол Улсын төр, засаг стратегийн түнш Япон Улстай харилцан итгэлцсэн улс төрийн харилцаа, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээлийн хамтын ажиллагаа, мөн соёл боловсрол, олон нийтийн өргөн солилцоо хөгжүүлж, улмаар бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах чиглэл баримталж байгаа гэж УИХ-ын дарга хэллээ. Тэрбээр Монгол Улс байгалийн баялаг, эрдсийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангахад Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд тус улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн юм. Дэд сайд Ш.Сүзүки УИХ-аар саяхан батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Японы хөрөнгө оруулагчид нэгэн дэвшил хэмээн хүлээн авсан гээд цаашид тус улсын хөрөнгө оруулагчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын дарга З.Энхболд, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх татварын хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг дуулгаад оруулсан хөрөнгийн хэмжээ, байршил, хугацаанаас хамааран хөнгөлөлт эдлэх боломж бий болгохоор төсөлд тусгагдсан хэмээн хэллээ. Тэрбээр цаашид ч хууль, тогтоомжийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа тухай дуулгав. Уулзалтад оролцогчид Зүүн хойд Азийн бүс нутгийн асуудлаар мөн санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Setgegdel:
Mongol hvn bid uul uurhai ganjahan gehgvi baigaalin baylag samarig ashiglmaar b.na.mash ih ashigtai hvnii ervvl mend tustai em urgamalin tos olon yum gargana samarig jil bolgon m.h.gajar ard irgedeesee huraan abj uustagah yumuu jarah yum ard irged ene hohirood vldeh yum odoo eniig mongoldoo vildbertei bolgoj ashigtai yumin hiij boldogvi yumuu ene ashiggvi huul.aa bolj ard irgedee ashig oogdog huul.tai vildbertei bolgoj boldogvi yumuu jondoo ard tomon hohirj baina
2013-04-30
ewrtyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29