Бид бүгд эрх чөлөөний хүчинд итгэдэг

img

 

Ардчилсан орнуудын хамтынх нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Эрхэм анд найз нар аа,

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал ажлаа ийнхүү амжилттай өндөрлөж байна.

Өнгөрсөн гурван өдөр их ажлын, бас их урам зориг бадраасан өдрүүд байлаа. Илүү сайн сайхан маргаашийг цогцлоохын төлөө бид нэг санаа, нэг итгэл эрмэлзэлтэй байгаагаа хэлсэн үг, санал санаачлага болгондоо нотлон харууллаа. Бас энэ бүхнээ хэрэгжүүлэх ажлыг гардан хийх хүсэл зоригоо дахин бататгалаа. Та бүхэнд их баярлалаа.
Ерөнхий сайд Йинглак Чинават, хатагтай Эштон, Ан Сан Сү Чи, Таваккол Карман гээд эмэгтэй манлайлагчдын идэвхтэй оролцоог хараад би ихэд баярлалаа. Та бүхнийг хараад ”Бурхан биднийг заавал амжилтад хүрэхийг шаардаагүй. Харин зүтгэхийг л шаарддаг юм” гэж Тереза эхийн хэлсэн үг санаанд бууж байлаа.
Азийн ардчиллын сүлжээ үйл ажиллагаагаа эхлүүлж, Ази, Номхон далайн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт зохион байгуулагдсанд талархаж байна. Энэхүү хоёр санаачилга манай бүс нутагт ардчиллын төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Хэдхэн хормын өмнө баталсан Улаанбаатарын Тунхаглалд бид өнгөрсөн хоёр жилд гаргасан ололт амжилтаа бататгаж, ойрын болон хэтийн зорилтуудаа тодорхойллоо.
Манай байгууллагын шинэчлэл Эль Сальвадор улсын удирдлага дор цаашид ч идэвхтэй өрнөнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм анд найз нар аа,
Бид бүгд эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүн бүхний зүрхэнд эрх чөлөөтэй амьдрах хүслийн үрийг Бурхан тарьсан байдаг. Энэ эрх чөлөөг заримдаа нухчин дардаг ч, эрх чөлөөтэй амьдрах хүсэл дахин сэргэдэг юм.
Би эх орноо ардчиллын гэрэлт бамбар гэж боддог. Нэгэн цагт Монголчууд дэлхийд хамгийн урт хана хэрэм босгоход хүргэж байсан. Эдүгээ бид аливаа дарангуйлал, шударга бус дэглэмийн хана хэрэм, төмөр хөшгийг нураахад нь бусдад туслахыг хүсч байна.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх үүрэг оролцоогоо цаашид ч тууштай үргэлжүүлнэ. Дэлхийн энэ хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улс жил болгон 150 мянган ам.доллар хандивлаж байх шийдвэрийг гаргаснаа та бүхэнд дуулгахад таатай байна. Бусад гишүүн орнууд бидний энэхүү санаачилгыг дууриан дэмжинэ гэдэгт итгэж байна, бас уриалж байна.
Монгол Улс сайн нэртэй, яруу алдартай улс. Энэхүү сайн нэрээ бид хайрлан хамгаалдаг. Яс минь хугарсан ч, эх орон, ардчилал, эрх чөлөө маань бүтэн байг.
Монгол Улс та бүхний найз, итгэлт, тууштай сайн анд тань юм шүү. Бид нэгдмэл үнэт зүйлтэй, ижил зорилготой хүмүүс. Бид та бүхэнд заах сургах бодолгүй, харин сургамж туршлагаасаа, санаа бодлоосоо хуваалцая гэсэн юм. Манай оронд дахин дахин ирж, урам зориг авч, найзлаж нөхөрлөж, хамтран ажиллаарай.
Монгол Улсыг АОХН-ийн даргалах хугацаанд биднийг дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн Засгийн газрууд, Парламентууд, иргэний нийгмийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэе. АОХН-ийн Сайд нарын долдугаар Бага хурлыг шаргуу ажил зүтгэлийн үр дүнд амжилттай зохион байгуулсан хурлыг зохион байгуулах, ажлын хэсгүүд, сайн дурынхан, оюутан залуучууддаа баярлалаа.
Ингээд би нэгэн хүндтэй үүргийг гүйцэлдүүлье. Эль Сальвадор Улсын сайд Хуан Хосе Гарсиаг индэрт урьж, байгууллагынхаа тугийг шилжүүлэн өгье. ЭльСальвадор улсад байгууллагаа амжилттай удирдахыг хүсэн ерөөе.
Ийнхүү Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын ажиллагаа хаасныг мэдэгдье.
Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ха ха:
Сайхан зална шүү
2013-06-17
jfuh gy c:
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажлын хэсэг байгуулж Тавантолгой компанийн удирдлагын буруугаас үүдэн дотоод үйл ажилаагаа нь буруутай байсныг тогтоожээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянга гэдэг хүний нэр дээр нэг сая төгргийн үнэтэй барилгын засал чимэглэл компанид гаалийн бүрдүүлэлтийн туслалцаа үзүүлснээр 17,8 тэрбум төгрөгийн таван толгойн уурхайн тендерт хууль бусаар ялалт байгуулсан. Засал чимэглэлчин тэр өндөр үнэ бүхий уурхайг аваад явна гэдэг нэг л үнэмшил муутай. Арын хаалгатай бас ардчилсан намтай байхад юуг ч хийж луйвардаж болдогийн ботид жишээ. Хамгийн хачирхалтай нь ийм үйлдлийг АН – хан дэмжээд түүнийг илчилсэн хүчин нь буруутан болж эдвээр хэлэгдээд байгаа нь ёстой тархиа цоо угаалгасаны төрх гэлтэй. Угаасаа новшнууд байсан тэр хэмжээгээрээ новширч байх шив. Учрыг нь олж, хужрыг тунгаах бодолгүй л байгаа юм даа.
2013-04-30
mongol:
Hvnii erh saihan amdarah ybdal ene mongold baigaa ymuu haana b.na mongoldoo amdaran gej hejvv bolson b.na huul.gej guul ard tomond vjelen huuliin ner bairj ailgan absan ymiin huraan oorstoi bolhoor jarna oorstoi huul.ashigtai gargan ard irged ene hohirno ene yamar yos ym bol doo hejvv bna
2013-04-30
samdev:
Ardchilliin buyand dyraaraa dyrgij jirgej baigaagaa,ynah ynaatai, ooriin ggsen omchtei gdgee yhaarch yavtsagaaya naizaa.
2013-04-29
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29
төрхүүхэн:
би ардчиллыг ганцхан нам, хэдхэн залуучууд сонгож хийсэн гэж боддоггүй ээ. энэ бол монголын бүх ард түмний сонголт байсан. харин хүсэж байсан үр дүндээ хүрээгүй ээ. ардчиллыг өмчилж авсан хүмүүс гулдийсан даа.
2013-04-29
pppppp:
bi namd itgehgui bna.tord itgehgui bna.oortoo l itgej bna.....ireeduidee itgej bna...
2013-04-29
зочин:
бид ардчиллын замаар тууштай явж байгаа нь маш сайн байна, гэхдээ бүх зүйл бас бодууштай зүйл байна, хүний эрх гээд монголоо, монголын ёсолоо, эх орон байхаа битгий мартаарай даа
2013-04-29
pppppp:
titem ugeer yarisan bnaa
2013-04-29