
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хөдөлмөр сонинтой хамтран “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ирэх сарын хоёрны өдөр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ үеэр сэтгүүлчдийн цалин хөлс, ажлын нөхцөл, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшил, хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буй, өнөөгийн нөхцлийг өөрчлөхөд шаардлагатай алхамууд, өөрчилснөөр хүрч болох үр дүнгийн талаар харилцан санал, бодлоо солилцох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ