Орчлон хороололд гал гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Орчлон хороолол”-ын байранд 18.00 цагийн орчимд гал гарчээ. Тус хорооллын 41 дүгээр байранд гал гарсан байна. Зарим мэдээллийн хэрэгслээр дөрвөн давхарт гарсан гал 10 давхар хүртэл газар авсан тухай онцолжээ. Цагдаагийнхан болон аврагчид иргэдийг орон сууцнаас нь гаргаад байгаа аж.
Галыг унтраахаар Гал унтраах дөрвөн анги хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ