Дархлаажуулалтын долоо хоног өнөөдөр дуусна

Тавин жилийн өмнө АНУ-д улаанбурханы эсрэг анхны вакцины зөвшөөрөл олгогдож байсан. ДЭМБ-ын тооцоолсноор 2000 оноос хойш 10 сая нас баралтыг урьчилан сэргийлж чадсан хэдий ч дэлхий дахинд өдөр бүр 430 хүүхэд улаанбурханаас үүдэлтэй өвчлөл, хүндрэлээр нас барж байна. Сүүлийн гурван жил өвчлөлийг таслан зогсоосон Европ, Газар дундын тэнгисийн улс орнуудад уг өвчин дахин сэргэж, тив дамнасан тахал дэгдэлт бүртгэгдлээ.Монгол улс 1993 оноос “Дархлаажуулалтын арав хоног”-ийг 5, 10-р саруудад зохион байгуулдаг уламжлалтай.
Ирэх сарын арав хоногийг “Дархлаажуулалтын үр дүн – улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор зохиож, үндэсний товлолын дагуу хийх дархлаажуулалтаас хоцорсон үр хүүхдээ нөхөн дархлаажуулалтанд хамруулна.Манай улсад улаан бурханы эсрэг дархлаажуулалтын хамралт өндөр, дэгдэлт гарахаас өмнө нотолгоонд суурилсан нэмэлт дархлаажуулалтыг 2007, 2012 онд зохион байгуулснаар 2010 оноос хойш улаан бурханы өвчлөлгүй орны тоонд орж байна. Түүнчлэн 2012 онд өвдөх эрсдэл бүхий 3-14 насны хүүхдийг улаанбурхан, улаануудын хавсарсан вакцинаар дархлаажуулснаар улаануудын тахал дэгдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ