
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэг дагалдан яваа сурвалжлагч ерөнхийлөгч В.Путинээс “Токио хойд газар нутгаа /япончууд Курилын арлыг ийнхүү нэрлэдэг/ Оросын удирдлагад байхыг хүлцэхэд хэцүү байдаг. Москва энэ бодлогоо цаашид үргэлжлүүлсээр байх уу” гэсэн асуулт тавьжээ.
В.Путин “Та энэ асуултаа цаас харж байгаад тавьсныг би харсан. Танд энэ асуултыг бичүүлсэн хүндээ ингэж дамжуулахыг хүсч байна. Хэрвээ та бүхэн бидэнд туслахыг хүсч байвал, хэрвээ боломжтой бол сайн дурын сайхан харилцаа бүрдүүлэх хэрэгтэй. Хэрвээ саад болохыг хүсч байгаа бол иймэрхүү харгис асуулт тавьж мөн л ийм харгис хатуу хариулт авах болно” хэмээн эрс хариулжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ