Прагад дэлбэрэлт болов
Праг хотод даваа гаригийн өглөө офисийн байранд дэлбэрэлт болж 40 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Чехийн цагдаа нарын урьдчилсан таамгаар ахуйн шалтгаанаар буюу газ алдагдсанаас дэлбэрсэн бололтой.
Хуучин Прагийн барилгын нуранги дор хүмүүс үлдсэн байх магадлалтай байгаа тул аврах ажиллагааг нохойны тусламжтай үргэлжилж байгаа гэнэ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дунд гадаадын иргэд ч байгаа аж. Одоогоор дөрвөн хүний бие хүнд байна.
Дэлбэрэлт болсны байрны дэргэд Карловын их сургууль болон Кино урлагийн дээд сургууль оршдог ажээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ