Хүүхдийг зодож шийтгэдэггүй Дэлхийн өдөр

Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ. Хүүхдийг ивээх сангийн Олон улсын сүлжээ нь “Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох Дэлхийн санаачлага” хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг. Тэд Их Британий Хүүхдийг ивээх сан идэвхтэй ажиллан 2008 оноос эхлэн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх!” нөлөөллийн ажлууд зохион байгуулж Монгол улсад жил бүрийн энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал бий болгожээ.
Тус сангаас монголын ээж аавуудаас "Та хүүхдээ зоддог уу" гэсэн санал асуулга явуулахад хүүхдээ алгадсан таван эцэг эх тутмын хоёр нь "арай хэтрүүлдэг" гэж хэлсэн байна. Хэтрүүлдэг шалтгааныг нь эрдэмтэд тайлбарлахдаа тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгаагаа зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдог гэжээ. Ялангуяа өөрсдөө бага байхдаа зодуулж шийтгүүлдэг байсан томчууд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэрээр зодож эхэлдэг. Хүүхдээ зодсоны дараа томчууд үргэлж харамсдаг гэж судалгаагаар гардаг ч тэвчээр нь барагдахдаа тэд дахиад л хүүхдүүдээ зодож орхидог байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ