
Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу автомашин эзэмшигч аж ахуйн нэгж, иргэн автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор харъяалах татварын албандаа төлөхөөр зохицуулагдсан байдаг.
Тиймээс автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил эхлээд хоёр сар болж байна. Албан татвар, төлбөр хураах ажлыг дүүргүүдийн салбар комисс, хороодын ажлын хэсэг, хороодод ажиллах явуулын хэсэг, банкны салбарууд хамтран зохион байгуулж, хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар, Улаанбаатар банк хамтран явуулж байгаа юм.
Одоогийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 23 цэгт татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг нээсэн. Мөн Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн татвар хураах хэлтэст нэг цэгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байгаа юм.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил тавдугаар сарын 31-нээр дуусгавар болох учраас иргэд, аж ахуйн нэгжүүдийг хугацаанд нь татвараа төлөх боломжоор хангах үүднээс татварийн нэг цэгийн үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж ажиллаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ