Д.Сумъяабазар тангараг өргөнө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хуульл тогтоомжийг 20416 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг тэрээр хэллээ. Мөн Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын асуудлыг хэлэлцэж, хамгийн олон санал авсан Д.Сумъябазарын нэрийг Ерөнхийлөгчид айлтгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Иймээс энэ долоо хоногт УИХ-ын 75 дахь гишүүн тангарагаа өргөнө гэдгийг дурдлаа.
Өнгөрсөн долоо хоногт манай орны улс төр, гадаад хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн амьдралд чухал ач холбогдолтой зарим үйл явдлууд болж өнгөрсний нэг нь эгнээндээ дэлхийн 150 гаруй орныг нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Монгол Улс эх орондоо тус нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлыг амжилттай зохион байгуулсан явдал гэдгийг УИХ-ын олон нийттэй харилцах албанаас онцоллоо.
Бага хурлын хүрээнд “Ардчиллын төлөөх парламентчдын форум” амжилттай болж өндөрлөлөө. Ардчиллын төлөөх парламентчдын энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын санаачлагаар авлигатай тэмцэх сэдвийг сонгон авч улс орны парламентын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг энэ үйлсэд нэгтгэх чиглэлээр дэлхийн 15 улсын парламентын 28 төлөөлөгч, ажиглагчид зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч гурван нэгдсэн хуралдаан зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Парламентчдын чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй үг хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд, Г.Уянга, Сү.Батболд нар илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд нар парламентчдын нэгдсэн хуралдааныг даргалж ажилласан. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчиллын төлөөх парламентчдын форумын дэд Ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ