УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ
Төрийн байгуулалтын байнгын хороо маргаашын хурлаар, УИХ-ын дэд даргыг сонгох, МҮОНРТ-д зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо Уул уурхайн сайдын мэдээлэл, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Тариалалтын бэлтгэл ажил, мал төлөлтийн өнөөгийн байдлын талаархи Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эмнэлгийн барилгын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох юм байна.
Харин Төсвийн байнгын 2013 оны төсвийн тухай хөрөнгө оруулалтад Ерөнхий сайдын багцад тусгагдсан шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 50 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр нь задлах тухай асуудал хэлэлцэж, байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар мэргэжлийн болон төр, иргэний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан санал солилцох уулзалт зохион байгуулах аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ