Хятадын валютын нөөц гурван триллион давжээ
Хятадын Төв банк энэ сарын 11-нд 2013 оны эхний улирлын статистикийн үзүүлэлтийг хэвлэн гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн байдлаар БНХАУ-ын валютын нөөц 3 триллион 440 тэрбум ам.доллар байна.
Британийн “Файнэншл таймс” сонины мэдээлснээр эхний улиралд Хятадын валютын нөөц эрс нэмэгдсэн аж. Дээр дурдсан 3 триллион 440 тэрбум ам.доллар нь ойролцоогоор Германы эдийн засгийн объемтой тэнцэж байгаа юм байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ