Гиннесийн шинэ амжилтууд

img

  Гиннесийн 57 дахь ном 2012 оны есдүгээр сарын 13-нд хэвлэгдэн гарсан юм.   1. Дэлхийн хамгийн том булчинтай хүнээр Египетийн Мустаф Исмаил шалгарчээ. Зүүн гарын булчингийн тойрог 64.77 см, ачаалал аваагүй үедээ 62.23 см. Баруун гарын булчингийн тойрог 63.5 см ачаалал аваагүй үедээ 60. 96 см байдаг. Хэмжилтийг Мустафын амьдардаг АНУ-ын Массачусетс мужийн Франклинд хийжээ. 2. Хамгийн хүнд жинтэй эмэгтэй сүмоч. Лондонд амьдардаг Шарран Александр. 203. 21 кг жинтэй. 3. Гимнастикийн хамгийн өндөр настай тамирчин Жаонна Каас. Тэрбээр Германд 1925 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн. Өдгөө 86 настай ч Саксонд болдог гимнастикийн тэмцээнд тогтмол оролцдог. 4. Хамгийн урт үст Японы иргэн Кацухиро Ватанабе. 113.5 см-ийн урт. 5. Манай гаригийн хамгийн өндөр нохой Зевс. Германы догийн өндөр 1 метр 118 см. АНУ-ын Мичиганд Отсегогийн гэр бүлд амьдараг. 6. Хамгийн том морь, есөн настай-том Жейк. Бельги гаралтай энэ морь АНУ-ын Висконсин мужийн Пойнетта фермд амьдардаг. 7. Хамгийн намхан  бух-Арчи. Тэр 16 сартай. Хойд Ирландад амьдардаг. Ердөө л 76,2 см өндөр. 8. Харин энэ бол хамгийн өндөр илжиг-Оклахома Сэм. Дөрвөн настай. 155.45 см өндөр. 9. Хамгийн хүнд дугуй. 750 кг жинтэй. Нидерландын Вотер ван Бош зохион бүтээсэн. 10. Барби хүүхэлдэйн хамгийн том цуглуулга. Германы иргэн Беттина Дорфманы цуглуулга. 1993 оноос эхлэн “Mittel” компанийн үйлдвэрлэсэн 15 мянган хүүхэлдэйтэй. 11. “Hello Kitty” компанийн бүтээгдэхүүний цуглуулгаараа Японы Асако Кандед байдаг. Тэрбээр гэрээ дүүртэл энэ муурны зурагтай бүтээгдэхүүн цуглуулжээ. 12. Хамгийн жижигхэн мэргэжлийн бөмбөрчин Жулиан Павон  2010 оны гуравдугаар сарын 21-нд таван настай байв. 13. Бөмбөрийн цогц бүрдэл 340 хэсгээс бүтдэг. Үүний эзэн Марк Температо. Нью-Йорк мужийн Лэйквиллд амьдардаг.Тэрбээр “Jesus the Soul Solution” группын гишүүн. 14. Хамгийн олон бөмбөлгөөр тоглосон хүн. Их Британийн Алекс Баррон 11 бөмбөлгөөр 23 удаа тогложээ. 15. Хамгийн том ачаатай Westech T282C Flow Control Body машин. Америкийн “WESTECH” компани үйлдвэрлэсэн. 470.4  шоо метр нүүрс ачих хүчин чадалтай. Д.Баясаа