Шувууны томуугаас сэрэмжлүүлж байна

img

  БНХАУ-д  шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч хамгийн сүүлд өгсөн мэдээллээр нийт 102 хүн өвчилсөн байна. Одоогийн байдлаар эдгээр өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдолын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас  шувууны аж ахуй эрхлэгч, иргэд ,аж ахуйн нэгжүүдэд дээрхи халдвараас болгоомжлохыг сэрэмжүүлж байна. Манай орны хувьд шувууны томуу гарсан БНХАУ-аас шувуу, тахиа, гахай, түүний гаралтай түүхий бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Гэхдээ мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээр шувууны гаралтай бүтээгдэхүүнийг буцалгаж, чанаж хэрэглэх, шувуу нүүдэллэн ирдэг газар нутагт малаа бэлчээхгүй, ан агнуур хийхгүй байх нь энэхүү өвчлөлөөс урдчилан сэргийлэх нэг хэлбэр гэдгийг сануулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hereglegch:
Shuvuunii haniad ene ter geed baidag, Mongold yamar aj ahuin ondog hamgiin naidvartai ve? aliin hereglevel deer bol tuslaaraai manaihaan
2013-05-01
qwertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30