Санамж бичигт гарын үсэг зурав

img

  Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн төв, Тайланд Улсын  “Ванпу паблик”  компанийн хооронд “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол өчигдөр Blue sky зочид буудалд болсон. Санамж бичигт монголын талаас Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав, тайландын талаас “Ванпу паблик”  компанийн гүйцэтгэх захирал Чан Вонгкусолкит нар гарын үсэг зурсан байна. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол, хүндэтгэлийн зоогт тайландын талаас Тайландын Вант улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд , Эрчим хүчний сайд ноён Понгсак Руктапонгписал, Шинжлэх ухаан, Технологийн сайд ноён Ворават Аюупиняакул нар, монголын талаас УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ҮХААХҮ-ийн дэд сайд Г.Цогтгэрэл нар болон хоёр талын бусад албан ёсны төлөөлөгчид, эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд оролцлоо. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30