
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 982 хүн хандаж үйлчлүүсэнээс 607 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандсан байна.
Нийт үйлчлүүлэгсдээс 74 нь БЗДХ-тай, илэрч эмчилгээ, хяналтанд орсон гэнэ.
Харин тэдгээр иргэдээс ХДХВ-ын халдвартай гурван тохиодол шинээр илэрсэнийг хяналтанд авч, тандалтыг үргэлжлүүлж байгаа аж.
Эдгээр хүмүүс 25-39 насны эрэгтэй хүмүүс бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна.
Тэд ХДХВ-ийн халдвартай хэмээн бүртгэгдсэн албан ёсны дүнгээрээ 135, 136, 137 дахь тохиолдлууд болон бүртгэгдэж байгаа аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ