Элчин сайдыг шагнав

img

  Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийнямыг Польшийн Ерөнхийлөгч  Б.Коморовскийн зарлигаар Польшийн төрийн дээд шагнал “Командорын гавъяаны Загалмай Одон”-гоор шагнасныг Польшийн Гадаад хэргийн Дэд сайд Е.Помяновски  Элчин сайд О.Дамбийнямд Улаанбаатар хотноо өнөөдөр гардуулж өгөв. О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна. Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн найрамдлын Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Хомейцки болон албаны бусад хүн байлцав хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30