
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Солонгосын" Сэлвэшн Арми" ТББ-ын төлөөлөгчийн газар хамтран зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх аяныг жил бүр зохион байгуулдаг. Уг аян энэ жил зургаа дахь удаагаа болж байгаа бөгөөд өнөөдөр мэс засалд орох хүүхдүүдийг үзлэг шинжилгээнд хамруулж, сонгон авахаар ажлын баг хүрэлцэн ирсэн юм.
Ажлын багийг Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан албан хаагчид иргэдийн төлөөлөл хамтран хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга тус төлөөлөгчийн газрын төлөөлөгч И Жун Ү-д талархлын өргөмжлөл гардуулсан бөгөөд монголын ирээдүй болсон бяцхан иргэдэд амьдрал хайрлаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн.
Энэ жилийн хувьд Баянзүрх дүүргээс зүрхний төрөлхийн гажиг өвчтэй таван хүүхдийн төлбөрийг дааж, хагалгаанд оруулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ