Санал тоолох машинд итгэхгүй байх тохиолдол зөвхөн Монголд байгаагүй

img

  Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа. Уулзалтын эхэнд парламентын тэргүүн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцохоор манай улсад саатсанд нь талархал илэрхийллээ. Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэн өнгөрсөн оны сүүлээр Засгийн газартай хамтран Ази, Арабын орнуудаас туршлага хуваалцах олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм байна. Энэ семинар амжилттай болсныг УИХ-ын дарга онцлоод “Шударга сонгууль бол чанартай ардчиллын үндэс байдаг. Ардчиллын чанарыг чухалчлах нь манай улсын болон Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэнгийн эрхэм зорилго” хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн “Ардчилал ярихад заавал сонгууль ярьдаг. Манай улс 1990 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг хуулийн дагуу хугацаанд нь явуулж, туршлагажиж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийг шинэ хуулиар зохион байгуулж анх удаа гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авах, хурууны хээгээр санал өгөх, автомат машинаар санал тоолох гээд шинэ систем хэрэгжүүлсэн. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль мөн энэ системээр явагдах юм. 2000 онд манай улсын сонгууль дэлхийд хамгийн муу жишээ болж байсан бол өдгөө сайн жишээнд тооцогдох байх. Нэг жилийн өмнө сөрөг хүчин автомат машинд итгэдэггүй байсан бол энэ удаа Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин сонгуулийн дүн санал тоолох цахим машинд ямар ч асуудал байдаггүйг нотолж, ойлгож эхэлж байна. Ер нь сонгуулийн дүнд иргэдийн ирц нөлөөлж байна. Улс хөгжихийн хэрээр иргэд улс төр сонирхдоггүй болж байгаа нь хөгжлөөр тэргүүлсэн бусад орнуудын араас явж байгааг харуулж байгаа юм” гэв. Ноён Видар Хелгэсэн АОХН-ийн Сайд нарын бага хурал амжилттай болсонд баяр хүргэлээ. Түүнчлэн ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа Монгол Улс бусад орнуудад хамгийн сайн жишээ улс болж байгааг дуулгалаа. Манай улс Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамгийн идэвхитэй хамтран ажилладаг оронд тооцогддог байна. Тиймээс тус хүрээлэнгийн хувьд Монгол Улсыг бусад улсуудад үлгэр жишээ болгон ярьдаг хэмээн ноён Видар Хелгэсэн мэдэгдлээ. Түүнчлэн сонгуулийн санал хураалтад автомат машин нэвтрүүлэхэд ялагдсан нам, эвсэл итгэхгүй байх зовлон ганц Монгол Улсад тохиолдоогүй гэлээ. Тухайлбал, Мексик улс сонгуулийн системдээ санал тоолох автомат машин нэвтрүүлэхэд мөн л зарим иргэн, сонгуульд ялагдсан нам итгэхгүй байх тохиолдол гарч байсан талаар дурслаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
Harin tiim uchiraas l AN-nhan naad mashind chin hairtai baigaad baigaa shu dee,bid ch no-toig n medseer baij sanal aa uguud l yavj baidag .
2013-04-30
билэгт:
МАН ялбал санал тоолох машин зөв ажиллаж байна гэсэн үг харин АН ялбал нотой гэсэн үг кккккк
2013-04-30
tugs:
Sanal tooloh mashin mgl er n heregtei ym uu? Hedhen say hvn amtai hernee vnen zuv eldev asuudalgvi sanaliin huudasiig toolj bolohgvi gej vv. hichneen say hvn amtai busad uls ter mashinaar bish garaaraa tooldog bhad.
2013-04-30
luwsan:
sain muu tal.t
2013-04-30
sadfdghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30