Богд ууланд ассан түймрийг унтраалаа

img

  Өнөөдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэр, Бага тэнгэрийн амны дунд ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 15.48 цагт Шуурхай удирдлагын 105 дугаарт иргэдээс ирсэн байна. Уг мэдээллийн дагуу Онцгой байдлын газар шуурхай арга хэмжээ авч,  Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг, нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Гал унтраах албаныханыг очиход 3 га орчим талбай хамарсан уулын хөрсний өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраажээ. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа ба Нийслэлийн Онцгой байдлын газраас хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30