Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчилав

img

  Хүүхдийг зодож шийтгэх, дарамт хүчирхийлэлд оруулахад хүүхэд сэтгэлийн гэмтэл авч,  оюуны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болох нь олон улсын болон дотоодын олон судалгаагаар батлагдаад байна.   Тиймээс хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох зорилгоор 1998 оноос АНУ-д 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн.   2001 оноос дэлхийн бусад улс орнууд нэгдэн энэхүү өдрийг олон улсын түвшинд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон юм. Үүний хүрээнд дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг яаж хүмүүжүүлж байгаа тухайгаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм.   Манай улсад анх 2008 онд Хүүхдийг Ивээх Сангийн  санаачлагаар  “Хүүхдийг зодож шийтгэхгийг таслан зогсооход” чиглэсэн нөлөөллийн олон талт ажлуудыг жил бүрийн энэ өдөр зохион байгуулан, олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.   Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд Хууль Зүйн Яам, Чингэлтэй дүүргийн ИТХ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн ЗДТГ, Хүүхэд Хамгааалал Үндэсний Сүлжээ, Хүүхэд Хүүхдийн Төлөө ТББ, хүүхдүүд хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.   Өдөрлөгийн арга хэмжээний үеэр хүүхдийг зодож шийтгэхийг хориглон хуульчилахыг дэмжсэн олон нийтийн гарын үсэг цуглуулах, хүүхдүүдийн мэндчилгээ,  эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, хүүхдийн бүтээлийн болон гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдээ.   Энэ жилийн үйл ажиллагаагаар дараах агуулгын хүрээнд олон нийтэд мэдээлэл түгээлээ. Тухайлбал, хүүхдийн сэтгэлд шарх үлдээх хүмүүжлийн арга байх ёсгүй, хүүхдийг урам зоригоор тэтгэж, ухаалаг зөв аргаар хүмүүжүүлье, хүчирхийлэлгүй өнөөдөр-хүчирхийлэлгүй ирээдүй зэрэг сэдвийг чухалчилсан байна. Хамгийн гол нь хүүхэд насыг хүчирхийлэлгүй байх ёстой хэмээн хуульчлах нь хүчирхийлэлгүй ирээдүйн баталгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцлон сануулсан арга хэмжээ боллоо.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mnaí ah 1 hvvteí hvvgee bagga bhad n íh zoddog bsan odoo hvvn aímar dyraaraí gojvvn nih sonin hvvhed bdagiin sh dee hydlaa yrína harsan taalagdsan yumaa awah gej zvtgen hicheeldee tíím ch saín bish nih sonin hvv hed
2013-05-01
зочин:
анхнаас нь зөв хүмүүжүүлэхгүй бол дараа нь ёстой ялтай билээ гээд толгойныхоо үсийг зулгаана даа
2013-05-01
mongol eej:
huuhded gar hurch bolohguee, bi 3 huuhedtei buguud anhniihaa huuhded uur utsaaraa gargaj zemlej hayahan tsohiood avdag bsn ni ih buruu bsn bnaa, suuliin 2 huuhdde harin neg ch gar hureegui bolon huuhded gar hureh ni mash buruu gedgiin yas mahandaa hurtel oilgood suuj bna, tom ohin mani jaal hurts huitevter bggad bdgiin, suuliin 2 mani ih zuulun energui osoj bna da, tiimees huuhded sain tailbarlaj anhaarlaa handuulj orching ni gegee gerleer duuren heruul margaanaas holuur blgahiig erhemleerei humuus mine, tom mani ehiigee oilgood 2 duugeesee amar amglan zuulun orching ni oij oilgood taivshrah bh gej naidaj suuna da bi gedeg eh hun...Mun hairtai gedgee urgel uildel bolon hel amaaraa helj bh ni iluu ur duntei yum bna le, dotroo hairlana gedeg oilgolt hend ch hereggui yum bilee...
2013-05-01
huuhee huuhed yarij bh yum:
Mongol hun huuhedee zodoh hetsuu zodohgui hetsuu yaaltaich bilee dee
2013-04-30
зочин:
анхнаас нь зөв хүмүүжүүлэхгүй бол дараа нь ёстой ялтай билээ гээд толгойныхоо үсийг зулгаана даа
qwertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30