Ан Сан Су Чи мэдээлэл хийлээ

img

  Нобелийн энх тайвны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи  14.00 цагт Төрийн ордонд  монголчуудад лекц уншсны дараа хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлын үеэр хатагтай Ан Сан Су Чи хэлэхдээ “Монгол Улс, Мьянмар улс хоёр дипломат харилцаа тогтоож, найрсаг сайн сайхан харилцаатай боломж тавигдсан. Үнэт зүйлс нэгтэй, ардчилсан замналаар замнаж байгаа, мөн нэг бүсэд оршдог. Дэлхийн эдийн засгийн хувьд Монгол, Мьянмар улс нь дэлхийн хоёр том алтны уурхай гэж яригдаж байгаа. Тэр утгаараа хуваалцах ч юм бий, нэг нэгнээсээ суралцаж хамтрах давших боломжууд ч байгаа” гэсэн юм. Мөн Мьянмар улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг онцлон тэмдэглэж байна. Одоогоор хүссэн хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирж эхлээгүй байгаа. Гэхдээ эдийн засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн сонголтоо ухаалаг хийхгүй бол төрийн зүгээс буруу хэлбэрээр хэрэгжүүлчихвий гэх болгоомжлол бий. Тийм учраас Мьянмарын ард түмэн төр засгаас хариуцлагатай байдал, ухаалаг зөв холыг харсан шийдвэрүүд популист биш амлалт өгөх эр зоригийг хүлээж байгаа” хэмээн тодотголоо. Нобелийн энх тайвны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи  14.00 цагт Төрийн ордонд лекц уншсны дараа хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлын үеэр хатагтай Ан Сан Су Чи хэлэхдээ “Монгол Улс, Мьянмар улс хоёр дипломат харилцаа тогтоож, найрсаг сайн сайхан харилцаатай боломж тавигдсан. Үнэт зүйлс нэгтэй, ардчилсан замналаар замнаж байгаа, мөн нэг бүсэд оршдог. Дэлхийн эдийн засгийн хувьд Монгол, Мьянмар улс нь дэлхийн хоёр том алтны уурхай гэж яригдаж байгаа. Тэр утгаараа хуваалцах ч юм бий, нэг нэгнээсээ суралцаж хамтрах давших боломжууд ч бий” гэв Түүнчлэн Мьянмар улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг онцлон тэмдэглэж байна. Одоогоор хүссэн хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирж эхлээгүй байгаа. Гэхдээ эдийн засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн сонголтоо ухаалаг хийхгүй бол төрийн зүгээс буруу хэлбэрээр хэрэгжүүлчих вий гэх болгоомжлол бий. Тийм учраас Мьянмарын ард түмэн төр засгаас хариуцлагатай байдал, ухаалаг зөв холыг харсан шийдвэрүүд популист биш амлалт өгөх эр зоригийг хүлээж байгаа” хэмээв. Б.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv heljee:
Ene erhem hatagtai augaa emegtei bainaa asar zuv yum helsen bna.
2013-05-01
wertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-30