Үндсэн хуулийн Цэц хуралдана

img

УИХ-аас баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хууль мөн түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Иргэн Ц.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тодруулбал, дээрх хуулиудад “Ял шийтгүүлж байгаагүй” гэж заасан нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж тэрбээр үзсэн байна. Ийнхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 8-ны өдрийн 09:30 цагаас эхэлнэ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уууууу:
хулгайчдын бүлэглэл. хулгай хийгээд энд ороод суучихвал ёстой диваажин
2013-05-01