Борусси Дортмунд шигшээд шалгарлаа

img

 

Аваргуудын Лигийн хагас шигшээн эхний хариу тоглолт Реал Мадрид болон Борусси Дортмунд багуудын хооронд болж өнгөрлөө. Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд явагдсан хоёр багийн тоглолтын эхний үед аль аль багт гоол оруулах сайхан боломжууд олдож байсан ч ашиглаж чадалгүй байсаар ямар нэгэн гоолгүй дууссан. Тоглолт эхлээд удаагүй байхад буюу ердөө 14 минут өнгөрч байхад талбайн зочин баг Боруссид том гарз тохиосон нь энэ зун Бавари Мюнхен клубт очих нь тодорхой болоод буй авьяслаг залуу хагас хамгаалагч Марио Гетце шөрмөсөө бэртээн сэлгээнд суусан явдал байлаа. Түүний оронд талбай дээр мөн л залуу авьястан Кевин Гросскройц гарч ирсэн байна.

6

Энэ удаад зайлшгүй 3:0 харьцаатай хожих шаардлагатай эзэн хааны баг тоглолтын хоёрдугаар үед довтолгоогоо улам эрчимжүүлсэн юм. Гэхдээ тэдэнд энэ жил супер формтой байгаа Польш довтлогч Роберт Левандовски аюул учруулж байснаас гадна Германы шигшээн залуу хагас хамгаалагч Илкай Гюндоган гоол оруулах сайхан боломжийг алдсан. Харин идэвхтэй довтолгоо, нүдээ олсон сэлгээний ачаар талбайн эзэн Реал Мадрид тоглолтын үндсэн цаг дуусахаас 7 минутын өмнө буюу 83 дах минутад тооны харьцааг нээсэн байна.

6

Гоолыг Франц довтлогч Карим Бензема оруулсан бөгөөд түүний гоолоос ердөө 5 минутийн дараа Серхио Рамос гоолдон багтаа итгэл найдварыг төрүүлж эсрэг багаа хүнд байдалд оруулсан юм. Гэсэн ч тэдэнд шигшээ тоглолтод шалгарч үлдэхэд шаардлагатай байсан нэг гоолоо нэмж оруулах хангалттай хугацаа байсангүй. Тоглолт 2:0 харьцаатай эзэн хааны багийн хожлоор өндөрлөсөн ч нийлбэр дүнгээр 4:3 харьцаатай ялагдал хүлээн Аваргуудын лигээс хасагдлаа.

6

Ийнхүү Сигнал Идуна Паркдаа тун сайн тоглолтыг үзүүлэн 4:1 харьцаатай хожил авсаныхаа ачаар Борусси Дортмунд клуб 1997 оноос хойш анх удаагаа Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. Шигшээ тоглолтод тэдэнтэй өрсөлдөх баг өнөө шөнө тодорхой болно. Байерн Мюнхен уу, Барселон уу. Өмнөх тоглолтын дүнгээр Байерн өрсөлдөгчөө 4:0 харьцаагаар хожсон билээ.

 6

Ж.Цогтгэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gut:
Huurhi muu Spain chuud buh zuileeree manai germand bazulj bn doo. Uls turuur bol zugeer dohiur bsan bol hulbumbuguur bur alchuur boloh shiv
2013-05-02
BVB Fanclub:
Mиний зүрх хар-шар өнгөтэй. Бид ялна.
2013-05-01
Карим Бензема:
Борусси Дортмунд avarga bolooroi ah ni irgej irnee
2013-05-01
харамсалтай:
эхний үед л гэхэд 4 гоол оруулах боломжийг алдсан даа
2013-05-01
Surenkhorloo:
xoxi chin za. dandaa xojno gej yu baixav xaxaxxa
2013-05-01
KAKA:
Yooooooooooooo REAL REAL ingej azguiteh gejdee NOOOOOOOOOOOOOOOOOOOWSH gj
2013-05-01
харамсалтай:
эхний үед л гэхэд 4 гоол оруулах боломжийг алдсан даа