Авлигагүй бол орон сууцны үнэ хэд байх бол

img

Монголын залуучуудын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын үндэсний хорооноос Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн зах зээлд ажиллаж буй бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, төрөөс тухайн салбарт барьж буй бодлого, авлига, хүнд сурталын нөхцөл байдлын талаар нэгдсэн ойлголттой болж цаашдын үйл ажиллагааг уялдуулж хөгжүүлэх зорилгоор “Авлигагүй орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг маргааш 09:00 цагаас Төрийн ордны “Иргэний танхим”-д хийхээр болжээ.

6

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг хувийн хэвшлийн байгууллагууд, барилгын компаниудын төлөөлөл болон орон сууц барихад оролцдог хөрөнгө оруулагч, зээл олгогч, төрийн байгууллагуудтай хамтран хийх юм. Хэлэлцүүлэгт “Зээлтэй залуу нас”, “Авлигагүй зөвшөөрөл”, “Оюутны байр”, “Гадны залуучуудын орон сууц” зэрэг 12 илтгэл хэлэлцэгдэх юм байна. Энэ хэлэлцүүлэгт оролцоход аливаа байгууллага, иргэдэд нээлттэй бөгөөд 96049499 дугаарын утсанд хандаж бүртгүүлэх гэнэ. Хэлэлцүүлгийн дараагаар авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг олон нийтэд харуулах телевизийн реалити нэвтрүүлгийн эхний дугаарууд МҮОНТ-ээр цацагдаж эхлэх ажээ.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харри:
Барилгын компаниудыг чанаржуулж мэргэжлийн удирдлагатай мөнгө хөөдөггүй болгохгүй бол одоогоор мөнгөний шуналдаа хүлэгдчихсэн бгаа учраас үнэ өндөр бна Бодитоор тооцож зарах юм бол мкв 600 мянгаас хэтрэхгүй Авилга гэдэг бол ам таглах хэрэгсэл болохоос биш үнэндээ авилга ч тийм өндөр үнэтэй болгож чадахгүй бнаш дээ ХУУРАМЧ ҮНЭ бгаад бна
2013-05-03
ЁСоноо:
Дамжуулан зардаг компаниудыг ТАТАН БУУЛГА
2013-05-03
sara:
heleltseed l yariltsaad bdag hiij bgaa yum yu bgaa yum
2013-05-01
бААГИЙ:
БАРИЛГЫНХАН ШУЛАА ХИЙХЭЭ БОЛИО МКВ НЬ 400-500-ГАР БАРИГДАЖ БАЙХАД ХЭД ДАХИН НЭМЖ ШУЛДАГАА ЗОГСОО
2013-05-01
Tytbgg:
Энэ үнэн шүү авилгагүй БОЛ ОС МКВ-НЬ 500 МЯНГА БНА
2013-05-01
аааа:
Авилгалгүй бол орон цуусны 1м/квт-ын үнэ 500,0 мянган төгрөгөөс хэтрэхгүй
2013-05-01
Tytbgg:
Энэ үнэн шүү авилгагүй БОЛ ОС МКВ-НЬ 500 МЯНГА БНА
seretyuiop[:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАН, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-01