
Венесуэлийн парламентын гишүүн Хулио Борхес ээлжит хуралдааны дараа сэтгүүлчдийн өмнө нүд нь хөхөрсөн байдалтай гарч иржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн дараа хуралдсан Үндэсний хуралдаан буюу парламентын чуулганы дараа зодолдсон хэд хэдэн гишүүд хөнгөн гэмтэл авсан байна.
Парламентын сөрөг хүчний долоон гишүүн зодооныг эхлүүлээгүй гэж байгаа ч эрх баригч намынхан сөрөг хүчний гишүүд эхэлсэн гэж ярьж байгаа аж.
Энэ сөргөлдөөн Венесуэлийн Үндэсний сонгуулийн комисс дөрөвдүгээр сарын 14-нд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулсны дараа болжээ. Комиссын гаргасан дүнгээр сонгуульд ялсан гэх Николас Мадуро өмнөх дүнгээс 1,49 хувь буюу 225 мянгаар цөөн саналтай гарсан аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ