Бичлэгийн камерын эрэлт ихсэв

img

  Бостоны алан хядагчдыг видеобичлэгийн камерын тусламжтай илрүүлснээс хойш АНУ-д энэ төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ эрс ихэсчээ. Эхний үед зөвхөн цагаан, хар малгайтай гэж хайж байсан бол олон зуун удаа үзсэний эцэст хэрэгтнүүдийг илрүүлж чадсан гэж цагдаагийнхан ярьсан юм.

Одоо Америкт олон нийтийн хөл ихтэй газрыг  камержуулах ажил улам илүү эрч хүчтэй явагдах гэнэ. Ямартай ч “Бид хяналтад байгаа юм байна” гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн аж.

Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ