Пакистан иргэдийг баривчилжээ

img

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад (1974 онд төрсөн), Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан (1969 онд төрсөн), АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар (1983 онд төрсөн) нарыг баривчилсан тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Дээрх гурван этгээд нь хүний амь нас санаатай хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан эрэн сурвалжлагдаж байсныг Тагнуулын ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан баг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр саатуулжээ.

Тодруулбал,  эдгээр гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байжээ. Хаяат Хизарын хувьд АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1,2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ. Тэд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн болох нь тогтоогдсон байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hooj yavuul:
mongoliig hogiin sav bolgah gej baina da
2013-05-01
Zochin:
Muu novshnuud manaid orgonoj bolno gej sanasiin baihdaa.
2013-05-01