"Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийжээ

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Стандарчлал, хэмжилзүйн газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, дөрвөн цэцэрлэгт шалгалт явуулжээ. Шалгалтын гол зорилго нь “Үдийн цай”  хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцах явдал байжээ. Шалгалтаар Ерөнхий боловсролын 17032 сурагч, төрийн өмчит таван цэцэрлэгт 2074 гаруй хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт 100 хувь байгааг албаны эх сурвалж хэлсэн юм. Харин үдийн цайг түгээж байгаа багш нар хүүхдүүдэд олгож байгаа хоол хүнс, бүтээгдэхүүний илчлэгийг төдийлөн тооцож чадахгүй байсан аж. Мөн шалгалтын баг бүрэлдэхүүн сургуулиудад үдийн цай түгээгч тогтмол орон тоо бий болгох шаардлагатай байгааг онцолжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Даниа:
Хуухдэд илчлэг гол нь бус, харин уураг, аминдэм, эрдэс, ашигтай бичил биетэн агуулсан суу, тараг, жимс ногоо хэрэгтэй. Илчлэгийг чихэр, тосоор амархан нохож болно, гэхдээ энэ бол хуухдийн хоол бус дайсан. Энд бичсэнээс харахад мэдлэггуй дарга нарын ам хаасан шалгалт бололтой
2013-05-01