
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд болно. Өнөөдөр нийслэлийн “Цэрэг татлагын товчоо” хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Дүүргүүдийн цэрэг татлагын байрууд бэлэн болжээ.
Мөн цэрэг татлагын зарлан дуудах хуудас хүргүүлэх ажил 93,4 хувьтай байгаа аж. Цэрэг татлагын комисс Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль ,Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ