МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулах санал хүргүүллээ

img

  УИХ дахь МАН-ын бүлэг зарим асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулах хүсэлт бүхий албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлжээ. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байх шатанд төрийн алба, төрийн албан хаагчидтай холбоотой асуудлаар нэгдсэн ойлголттой болохын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьж байсан юм. Үүний дагуу МАН-ын бүлгээс төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн иргэд, төрийн албан дахь шилжилт хөдөлгөөн, санхүүжилтийн байдалд шалгалт хийх нь зүйтэй гэж үзжээ. Сүүлийн үед Монголбанк, Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, санамж бичгүүд болон явуулж байгаа үйл ажиллагаа нь Монголбанкны бие даасан байдлыг алдагдуулж байна. Мөн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”  УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолыг Засгийн газар зөрчиж, “Чингис” бондын эх үүсвэрийг банкуудаар дамжуулан төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа юм. Үнэ тогтворжуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого оновчтой бус, үнэ бууруулах эцсийн зорилготойгоо нийцэхгүй байна. Эдгээр зөрчил дутагдал нь Монголбанкинд УИХ-аас тавих хяналт сул байгаатай шууд холбоотой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Иймд УИХ бүрэн эрхийнхээ дагуу харьяа байгууллагууддаа дээрх асуудлуудаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг томилох нь зүйтэй гэсэн албан бичгийг МАН-ын бүлгээс хүргүүлсэн байна. Д.Цэцэг              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН-ын гишуун:
Манай намын дарга нар тор засгийг огцруулахдаа овоо гаршсан байсансан. Одоо ч хийж чаддаг ажлаа ч хийж чадахаа болиошивдээ. Бурмосон болиод оорсдоо огцрох юм бишуу! Чадахгуй байж дараагийн хор найруулагчиддаащ зайгаа тавьж болохгуй юу? Яг унэнийг нь бичихээр сэтгэгдэл ч оруулахгуй л байнашдээ. Би хэн гнэгнийг харааж доромжлоогуйшдээ
2013-05-02
МАН-ын гишуун:
Манай намын дарга нар тор засгийг огцруулахдаа овоо гаршсан байсансан. Одоо ч хийж чаддаг ажлаа ч хийж чадахаа болиошивдээ. Бурмосон болиод оорсдоо огцрох юм бишуу! Чадахгуй байж дараагийн хор найруулагчиддаащ зайгаа тавьж болохгуй юу?
2013-05-02
qwerty:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02