Хашаан дахь өвсөө шатаах гээд айлын байшинг нурам болгов
Өнөөдөр 13.27 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадавлин зусланд байшин шатаж байна гэсэн дуудлага 101 дугаарын утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврах гал унтраах 10, 34 дүгээр ангиуд очиж унтрааж ажиллажээ.
Хашаан дах өвсөө шатаахаар асаасан гал нь 8-9 айлын хашааны өвсийг шатааж, 1 айлын байшинг бүрэн шатаасан байна. Уг хэргийг тодруулахаар хашаандаа анх гал асаасан иргэнийг холбогдох албаныхан шалгаж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, ойрын үед гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа бахог шатсан, хашаа хорооны өвс шатсан гэх дуудлагууд эрс нэмэгдсэн. Хаврын хуурай, салхи ихтэй энэ үед галд түймрийн гаралт ихэсдэг тул гэр орон сууц, хашаа, орцныхоо галын аюулгүй байдлыг ханган анхаарал болгоомтой байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.




П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ