“Ухаалаг засаг” форум маргааш эхэлнэ

img

  Иргэдэд хүргэж буй төрийн  үйлчилгээг хариуцлагатай, нээлттэй, ил тод болгох ухаалаг шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэх “Ухаалаг засаг” форум Төрийн ордонд маргааш эхэлнэ. Цахим технологийг яаж үр ашигтай ажиллуулах талаар мэдээллийн технологийн салбарынхан санал солилцож, олон улсын туршлагаас судлах юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн албаны Мэдээллийн технологийн дарга асан Крис Вэйн, технологийн стратегийн олон улсын зөвлөх Жефф Каплан, цахим хөгжлийн тэргүүлэх зэргийн зөвлөх Себастян Фу нарын олон улсын экспертүүд урилгаар оролцож, туршлагаасаа хуваалцана. Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдхамтран ухаалаг засаглал хэрхэн бий болгох талаар мэдлэг, мэдээлэл солилцох энэ уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02