Баянхонгор аймгийн дэд бүтцийн хамгийн чухал 4 салбарын өнөөгийн байдал
Баянхонгор аймаг бусад аймгаас анхлан “Хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл”-ээ тодорхойллоо. Цаашдаа “Эрчимжсэн хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Уул уурхайг хөгжүүлэн эрдэс баялгийг зүй зохистой ашиглах” гэсэн байдлаар хөгжинө гэж томъёолж байгаа. Тиймээс ч дэд бүтцийн салбараа дэмжих нь орон нутаг хөгжих чухал алхам болох юм. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа
Зам тээврийн хөгжил Аймгийн төв буюу Баянхонгор сум 6398 га нутаг дэвсгэртэй. Төв доторх хатуу хучилттай зам одоогоор 11 км байгаа. Хэдийгээр зам засварлах, шинээр тавихад хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болдог ч сүүлийн гурван жилд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд хатуу хучилттай зам шинээр тавьсаар байна. Тодорхойлбол, 2009 онд дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрийн Спорт хорооноос Байдраг төв хүртэл 640 метр, 2010 онд Ганбогд захаас Төв зах хүртэл, Аймгийн Төр захиргааны ордноос Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл 1,5 км хатуу хучилттай замыг тус бүр шинээр тавьсан. Харин энэ онд Байдраг төвөөс төв зам хүртэл, Нэгдсэн эмнэлгийн уулзвараас 10 мянгатын хорооллын төгсгөл хүртэлх нийт хоёр км хатуу хучилттай замыг шинээр холбосон. Ингэснээр аймгийн төв доторх ачаалал ихтэй үндсэн чиглэлүүд хатуу хучилттай замтай болсон юм. Цаашдаа Хөх толгойн гэр хорооллын замыг төв замтай хатуу хучилттай замаар холбох боломжийг судалж байна. Харин нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох нь энэ салбарын тулгамдсан асуудал. Улаанбаатараас 630 км зайтай аймагт амьдардаг 80 гаруй мянган иргэн Өвөрхангай-Баянхонгорыг холбосон зам ашиглалтад орохыг хүлээж байгаа. Энэ ажлын эхлээд явж байгаа бөгөөд ойрын хугацаанд ашиглалтад орох юм. Түүнчлэн Говь-алтайгаас Баянхонгор хүртэл 128 км хатуу хучилттай зам барих ажил энэ онд эхэлсэн. Энэ зам 2012 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Эрчим хүчний салбарын хөгжил Баянхонгор аймгийн төв баруун бүсийн цахилгаан дамжуулах 110 кв-ын агаарын шугамтай 2007 онд холбогдсон. Аймгийн төвөөс ЦДАШугам салаалан Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Өлзийт, Бөмбөгөр, Баацагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Бууцагаан сумууд, Өвөрхангай аймгийн Баруун баян улаан сумаас ЦДАШугам салаалан Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумд холбогдож байнгын эрчим хүчээр хангагдаад байна. Одоогоор Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр гэсэн гурван сум нар салхи хослосон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байгаа юм. Цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, нэгдсэн ЦДАШугамд холбох ажлыг төлөвлөж байна. Түүнчлэн 2010 онд 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй нөөц дэд станц ашиглалтад оруулсан. Харин энэ онд 6,3 мва транспорматор нэмж суурилуулсанаар эрчим хүчний доголдлын үед засвар үйлчилгээг сэлгэн хийх боломж бүрдлээ. Баянхонгор аймаг ойрын 10 жилд гэрэл цахилгааны хувьд доголдолгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд дээрх ажлуудыг эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт гэж нэрлэж болох юм. Газар зохион байгуулалтын бодлого Энэ онд “Автограж-II” аяныг зохион байгуулж хэрэгжүүллээ. Уг ажлын хүрээнд улсын бүртгэлд хамрагдаагүй байгаа 45 автогражийг илрүүлэн гэрээ байгууллан ажиллалаа. Үүний зэрэгцээгээр иргэн, аж ахуй нэгж байгууллагыг газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж хувийн хэргийн хөтлөлтийг тогтмол баяжуулан 155 граж, 589 иргэн аж ахуй нэгж байгуулллагын хувийн хэрэг хөтлөгдөж байна. Үүнээс газар дээрээ зохих зөвшөөрөлгүй илүү газар эзэмшиж буй 96 иргэн, аж ахуйн нэгж зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг шат дарааллан авч байна.
Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний газарт 2 нэгж талбарт дуудлага худалдааг зохион байгуулсан. Дуудлага худалдаанд 16 иргэн оролцож хоёр нэгж талбар нь 12,4 сая, 22.2 сая төгрөгийн үнэ хүрсэн хэдий ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас дуудлага худалдааг хүчингүй болголоо.
Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд лицензтэй талбайдаа өөрийн зардлаар, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар газрын төлөв байдал чанарын хянан баталгааг захиалан хийлгүүлэх талаар тусгуулсан. Газрын төлбөрийн 2011 оны орлогын 100.0 сая төгрөгний ногдуулалт хийж Татварын хэлтэст хүргүүлээд эхний 5 сарын байдлаар 33083.0 мянган төгрөг орохоос 37796.1 мянган төгрөг оруулж 14 хувиар давуулан биелүүлсэн байна.
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг хэрэгжүүлж энэ оны эхний хагас жилийн байдлаар 97 иргэнд 5,3 га газрыг өмчлүүлсэн байна. 2011 оны эхний хагас жилийн байдлаар Аймгийн Засаг даргын 6 удаагийн захирамжаар 104 иргэний материалыг хянан үзэж газар өмчлөх өрхийг гэр бүлийн 1 гишүүнд нь шилжүүлэн өгч үүний үр дүнд 347 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо. Баянхонгор аймгийн хэмжээнд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш, 2003-2010 онуудад иргэнд өмчлүүлсэн газрын мэдээллийн санг нэгтгэн, захирамжуудыг 19 сумын хэмжээнд шүүн хувилжээ.
Газрын зөрчил маргааныг газар дээр нь хэмжилт хийн шийдвэрлэж байгаа бөгөөд эзэмшил газраа дур мэдэн сунгасан, эзэмшил газраа илүү эзэмшиж байгаа нэгж талбар бүрийг нягтлан шалгаж одоогийн байдлаар нийт 147 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлээд байна. Хагас жилийн байдлаар аймгийн төвийн инженер шугам сүлжээ бүхий газарт байрладаг 68 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад кадастрын зургаар үйлчлэн нэгж талбар бүрийн хил заагийг тогтоон эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлсэн. Хот байгуулалт, барилгын хөгжлийн бодлого Барилгын стандартыг мөрдөж эхэлсэнээр хүний аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх биелэгдэж байна. Гэхдээ энэ салбарын хяналтыг улам сайжруулахад Баянхонгор аймаг анхаарч байгаа. Хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барих барилгын газрыг олгож, техникийн нөхцөл бүрдүүлэн, зургийн даалгавар боловсруулан батлуулж, ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх бүхий л шатанд хяналт байнга хийгддэг.
Одоогоор шинээр баригдаж байгаа буюу он дамжсан 34 барилга, засварын ажил хийгдэх 20 барилга байгууламжид техникийн нөхцөл бүрдүүлэн, газар олгоод байна. Энэ оны 1-3 дугаар улиралд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй 21 барилга ашиглалтад орсон бол хүлээгдэж байгаа 15 барилга, он дамжих 11 барилга байгууламж/ жижиг дунд үйлдвэр, автозамын ажлууд орсон/ байна.
Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2011 онд 57 барилга байгууламжид 12,0 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр тендер зарлагдан барилга угсралтын ажлын гэрээ байгуулж эхлээд байна. Засгийн газрын 2009.03.18 өдрийн 72-р тогтоолын дагуу засварын ажилд техникийн комисс, шинэ барилгад улсын болон техникийн комисс ажиллахаар Аймгийн Засаг даргын захирамжаар комисс томилогдож барилгуудад хяналт хийгдэж байна. Тухайлбал: Шинэжинст сумын 10 ортой эмнэлгийн барилгын ажлыг “Хөх хайрхан трейд” ХХК 482.0 сая, Баацагаан сумын Соёлын төвийн барилгын ажлыг “Идэр чандмань” ХХК 600.0 сая, Заг сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Чулуун өргөө”ХХК 490.0 сая, Халдвартын эмнэлгийн барилгын ажлыг “Хөх бүрдний эх” ХХК 807.0 сая өртөгтэйгээр тус тус гүйцэтгэж байна. Баян-Өндөр сумын 10 ортой эмнэлгийн барилгын ажлыг “Жам “ХХК 485.0 сая төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэж байгаа боловч өрлөгийн технологи зөрчигдсөн, ханын блокийн бат бэх сорьц шаардлага хангаагүй учраас ЭМЯ болон зургийн автор, МХГ-тай хамтарсан хяналт хийж ажлыг зогсоох арга хэмжээ авсан.
Засгийн газрын “100000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Хонгор -1000” орон сууцны хороолол барих газрын байршлыг сонгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа бөгөөд зураг төсөлд экспертизийн дүгнэлт хийгдэж байна. Манай аймгийн хэмжээнд “Шинэ бүтээн байгуулалт ”дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд гурван газарт ерөнхий төлөвлөгөөний зураг, төслийн ажлыг хийлгэх саналтай байгааг холбогдох газруудад хүргүүлээд байна. Цаашид орон нутгийн Зураг төсвийн “ЦЭСДА” ЗБН –тэй гэрээ байгуулан засварын ажлын 18 барилгын зураг төсвийн ажлыг хийж захиалагчид хүлээлгэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ