
Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд Багахангай дүүрэгт буулгасан аюултай хог хаягдлын талаар байр сууриа илэрхийллээ. Иргэд нь зөвшөөрөхгүй байхад Багахангай дүүрэгт хог хаягдлыг авчирсныг эсэргүүцэж байна, хог хаягдлаа авч явахыг шаардаж буйгаа энэ үеэр мэдэгдсэн.

Багахангай дүүргийн I хорооны засаг дарга Х.Баяраа “Өнгөрсөн сарын 31-нд Багахангай дүүрэгт буулгасан химийн хог хаягдлын талаар иргэд багагүй мэдээлэлтэй болсон. Гэтэл энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга хэдэн хүмүүс явуулж, иргэдэд хор хөнөөлгүй гэдэг тайлбарыг гаргуулсан байна. Ундны усны хажууханд 220 тн орчим магнийн исэл хадгалж байгаа сав баглаа нь задарчихсан, яав ч аюулгүй байна гэсэн баталгаагүй. НМЕГ-аас н.Өлзийжаргал гэдэг хүн ирээд хүнд хортой зүйл алга гэсэн дүн шинжилгээ гаргасан. Гэтэл тэр хадгалаад байгаа газарт нь хүн амны хаалттай хирнээ 20 мин байхад л хоолой аргадаг. Энэ аюулгүй гэсэн зүйл биш. Нөгөө талаараа төрийн тусгай хамгаалалтай газраа химийн хаягдал булшлаад байгааг ойлгохгүй байна.Бид өнөөдөр, маргааш ч тэмцэнэ. Иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдсэн төрийн бус байгууллагууд ч нэгдсэн. Хүний эрх хөндөгдсөн ийм асуудалыг хаяж болохгүй.
Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цогцэцэг “Хортой хог хаягдлыг устгах, байршуулахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг. Гэтэл ийм эрхгүй хүний албан бичгээр манай нутагт хог хаягдлаа байршуулчихаад байна. Тодруулбал, Хүрээлэн буй орчны газрын дарга Н.Энхбатын албан тоотын дагуу химийн хорт хаягдлыг буулгахсан. Химийн хортой аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэндэд аюулгүйгээр устгах ёстой. Ийм байтал олон хууль дүрэм зөрчин байна. “Тамбов” Төрийн бус байгууллагынхан энэхүү хаягдлаа ямар ч хоргүй гэж мэдэгдэж байгаа. Гэтэл зөөж авчирсан машинууд дээр нь хүртэл “аюултай хорт бодис” гэх тэмдэглэгээнүүд нь байгаа. Магнийн исэл гэдэг дэгдэмтгий бодис. Гэтэл ус хүргэж болохгүй гэсэн анхааруулгатай химийн бодис нь хэзээ мөдгүй бороо, цасны ус нэвчиж болзошгүй газарт байрлаж байгаа.
Тус дүүрэгт өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ-ын “Тамбов цэргийн химичид” ТББ-ын эмч нарын захиалгаар 220 тонн магнийн исэл буюу цөмийн хорт хаягдал булсан болохыг нутгийн иргэд олж мэдсэн байна. Улмаар энэ талаар БОНХЯ-ны сайд С.Оюунд дуулгасан боловч тодорхой хариулт авч чадаагүй гэнэ. Мөн Д.Энхбат гишүүнийг хуралд оролцогчид зэмлэн буруутгасан юм. Тодруулбал, Д.Энхбат ОХУ-ын “Тамбовын цэргийн химчид” ТББ-ын мэргэжилтнүүдтэй Багахангайд цөмийн хаягдал нуун булшлахаар тохиролцсон байжээ. Ойролцоогоор гурван ачааны том тэргээр Багахангайн цэвэр усны нөөцөөс ердөө 200 метр хүрэх үгүйтэй газар цөмийн хаягдал булшилсан гэдгийг хуралд оролцогсод хэлж байлаа.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ