Үйлдвэрлэл өргөжиж байна
Нийслэлд ганцхан байдаг харин орон нутагт цорын ганц гэж хэлж болох чулууны үйлдвэр Баянхонгорт ажиллаж байна. “Ганмөнхжин” үйлдвэр нь байгалийн чулуугаар төрөл бүрийн барилгын материал шал тавцан хийхээс гадна хөшөө дурсгалын зүйлсийг ч урладаг юм. Мөн аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулахад энэ үйлдвэрийнхэний хийсэн чулуун хавтангаар явган хүний зам тавьж байна. Өвөрхангай, Завхан, Говь-Алтайгаас захиалгаар хөшөө, цонхны тавцан зэргийг хийдэг байна. Энэ үйлдвэр хоёр жилийн өмнө ЖДҮ-ийн төслөөс 50,0 сая төгрөгийн зээл авчээ. Түүнчлэн аймгийн төвийн ойролцоо “Мандухай” аялал жуулчлалын бааз байгуулагдаж гадаад дотоодын аялагчид, амрагч нарыг хүлээн авч тогтвортой ажиллаж байна.
Барилгын материалын үйлдвэрт шинэ тоног төхөөрөмж суурилуулан, төрөл бүрийн үйлдвэр үйлчилгээний газруудын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, хөдөөгийн 12 суманд талх нарийн боовны цехүүд ажлаа эхэлжээ. Энэтхэг улсын тоног төхөөрөмж бүхий өдөрт 4.0 тн хүртэл сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэр аймгийн төвд байгуулагдав. Дашрамд сонирхуулахад, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газрын хамтарсан мониторинг үнэлгээний баг 2009, 2010 онд Баянхонгор аймагт олгогдсон зээлийн хэрэгжилтийг сайн гэж дүгнэжээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн хүрээнд тус аймагт 2010 онд улсын төсвөөс хуваарилсан 650,0 сая төгрөгийн эх үүсвэр дээр 2009 оны эргэн төлөлтийг оны эхнээс бүрэн ашиглаж, иргэдийн төсөлд олгож байгаа нь бусад аймгуудад ч жишээ болох үр дүн гэдгийг онцолсон байна. Сонирхуулахад: Далайн түвшнээс дээш 4000 метр өргөгдсөн Говь-Алтайн нурууны ноён оргил “Их богд” хайрхан, Аливаа эмгэгийг анагаах увьдас төгс “Шаргалжуут”, “Өхөг”, “Халиут”-ын халуун хүйтэн рашаан, Хангайн нуруунаас эх авч “Орог”, Бөөнцагаан нуураа тэжээж тэтгэсэн эх оронч Түй, Байдрагийн түргэн урсгалт голууд зэрэг үзэсгэлэнт тэнүүн байгальтай газар зүйн Гурван бүсийн онцлогтой учир Говь хангайн цэнхэр орон гэж бахархан нэрлэдэг.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр тогтоолоор манай аймаг “Говь бөмбөгөр” нэртэйгээр анх байгуулагдаж өнөөг хүртэл гурвантаа бууриа сэлгэж, Түйн голын эрэг дээр оршин тогтносон түүхтэй. ****Монголын түүхийн судар бичгийн эхний хуудаснаа одоогоос 450 мянган жилийн тэртээ Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг “Зуух”, Шинэжинст сумын нутаг “Босго”, “Баян-Өндөр сумын нутаг “Чихний агуй”, Өлзийт сумын нутаг “Нарийн гол, “Уран хайрхан”, Богд сумын нутаг “Орог нуур” зэрэг Монгол газар анхны эртний хүн нутаглаж байсан нь нотлогдож байна гэсэн байдаг. Гэтэл одоогоос 10 гаруй жилийн тэртээ 1995 оны үед Монгол-Америк-Оросын эрдэмтдийн хамтарсан экспедицийн судалгаагаар Баянхонгор аймгийн Баянлигийн “Цагаан агуй”-д 700 мянган жилийн өмнө “Эртний хүн” нутаглаж байсныг баталсан. Энэ нь түүхийн хуудсыг даруй 300 мянган жилээр урагшлуулсан томоохон нээлт гэж үздэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ