Immortal: Домгийн бурхад амиллаа

img

Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн Immortals хэмээх кино дэлгэцийн ертөнцөд шуугиан тарьж байна. Найруулагч Тарсем Сингхийн бүтээл уг киноны гол дүрд Британийн залуу жүжигчин Хенри Кэвилл тогложээ. Мөн Холливудын од Стивен Дорф, Микки Рурк нар энэ кинонд гол дүрүүд бүтээсэн байна. Realtivity Media, Universal Pictures нарын хамтран бүтээсэн энэхүү кино нь эртний Грекийн домгийн баатрууд бурхад болон хүн төрөлхтөний тэмцэл, хайр дурлалыг харуулсан сэтгэл догдлуулсан адал явдал бүхий кино юм. Олон 11 давхацсан өдөр нээлтээ хийсэн энэхүү кино өнөөдрийн байдлаар 32 сая долларын орлого АНУ-ын кино театруудаас олоод байна. Киног 80 сая доллараар бүтээжээ. Дахиад нэг долоо хоногийн дотор кино зардлаа элбэг нөхөх нь тодорхой харагдаж байна. Та эртний грекийн үлгэр домгийн бурхад, баатруудын тулааныг дэлгэцнээс 2D болон 3D-гээр үзэх боломжтой.  Дашрамд дурдахад Immortal киноны продюссер нь "300" кинон дээр ажиллаж байсан Марк Кэнтон аж. Магадгүй энэ киноноос та бид 300-гийн өнгө, дүрслэлийг дахин нэг харах болох нь.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ