
Бостоны цагдаагийн газар марафоны үеэр болсон алан хядлагатай холбогдуулан дахин гурван хүнийг баривчилжээ. Эдгээр нь Жохар Царнаевтай хамт Массачусетсийн их сургуульд сурч байсан Диас Кадырбаев, Азамат болон Робел Филиппос нар юм. Эхний хоёр нь казах иргэн аж. Бостоны алан хядлагын дараахан хоёр казахыг визийн зөрчилтэй гэсэн үндэслэлээр саатуулсан байжээ.
Холбооны мөрдөх товчоо эдгээр залуус дэлбэрэлт болсны дараа Царнаевын өрөөнөөс компьютер, үүрдэг цүнх зэргийг авч гарсан гэж мэдэгджээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ