178 өрхөд хүнсний эрхийн бичиг олгожээ

img

  2010 оноос Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран нэн ядуу өрхийн гишүүдэд “Хүнсний эрхийн бичиг” олгодог болсон. Энэ жилийн хувьд 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг хүнсний талонд хамруулахаар төлөвлөжээ. Үүнд 16 хүртэлх насны хүүхдэд сард 5000, 16-аас дээш насны өрхийн гишүүнд сард 10 мянган төгрөгийн талон олгохоор тогтсон. Сүхбаатар дүүргийн хэмжээнд одоогоор 16 хорооны 178 өрхийн 1198 иргэн хамрагдаж байгаагаас 0-16 хүртэлх насны 638, 16 дээш насны 560 иргэн нийт 8.790.000 төгрөгний хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг авчээ. Энэхүү талон долоон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа иргэдээс гадна орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс ч багтдаг. Эдгээр иргэд тухайн харьяа дүүрэг сонгогдсон дэлгүүрээс хүнсээ авахаар заажээ. Дашрамд дурдахад, хүнсний эрхийн бичгээр мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ авах боломжтой юм.Харин хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн, нарийн боов буюу бялуу, кекс, дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн, компот, жимсний чанамал, хатаасан жимс зэргийг авах боломжгүй юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAYART:
ter talon chini manai horoonii Ardiin namiinkhanii ger bvld onodgood bdag shvv Oor namiin yaduu hvmvvst ogt olddoggvi ni hachirhaltai, Horoonii Zagas darga bolon hesgiin akhlagch nar oorsdiin tanidag tal bolon Namiinkhaa gishvvded duudaj bgaad l ogchihdog yum bna lee Jishee ni Songino hairkhan dvvrgiin 31 dvgeer horoo
2013-05-03