
Зохиолч, сэтгүүлч Доржхандын Төрмөнхийн зохиол "Усны гудамж" хэмээх олон ангит кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэхүү олон ангит киног "АХА" нэвтрүүлгийн санаачлагч гэдгээрээ танил болсон “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, ерөнхий найруулагч Нацагдоржийг Элдэв-Очир, нэгдүгээр найруулагчаар Жадамбаагийн Отгонбаяр, зургийн дарга Ядамсүрэнгийн Болдбаатар, ерөнхий зураглаач Оюунбаатрын Амарбаясгалан нар ажиллаж байгаа аж.
Гол дүрүүдэд Төрийн шагналт МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, СТА Цэрэндагвагийн Эрдэнэбат, СТА Аюушийн Энхбаяр, Хандсүрэнгийн Санги-Очир, Адилбишийн Адилцэцэг, Батчулууны Баярсанаа нар тоглож байгаа бөгөөд 25 суваг телевиз, SBN, MovieBox телевизээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Эхний ээлжинд 30 ангийг нь дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа ба өнөөгийн монголын нийгмийн амьдрал хүмүүсийн зан харилцаа, ааш аяг зэргийг таван өөр амьдралтай айлаар төлөөлүүлэн гаргахаар зорьсон гэнэ. Уран бүтээлчидын зүгээс “Усны гудамж” олон өнгөт кино нь жинхэнэ монгол сериал болж, үзэгчдийн үзэх дуртай киноны нэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Дашрамд дуулгахад, тус кино үзүэгчдийн хүртээл болох явцад дараа, дараагийн анги нь хийгдэж байх гэнэ.
дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ