Орлого багатай сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний манаач хийж чадах уу

img

Өнөөдөр манай оронд хэвлэлийн эрх чөлөө ямар нэгэн байдлаар байна.  Ялангуяа гаднаас нь харахад ардчиллын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан мэт харагдана. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нам хүчин, эрх мэдэлтэн, хөрөнгөлөг хүмүүсийн гарт байгааг хэн хүнгүй мэднэ. Өнгөн дээрээ олон нийтийн мэдэлд байгаа гэдэг ч МҮОНРТ  маань хүртэл олон нийтэд бүрэн үйлчилж чадаж байгаа билүү? Өөрсдийгөө хараат бус хэмээн тунхагладаг “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин ч нийтлэлийнхээ бодлогын хүрээнд аль нэгэн улс төрийн хүчинд үйлчилсээр л байгаа шүү дээ. УИХ-ын болон засгийн газрын гишүүдийн олонх нь аль нэгэн телевиз, сонин хэвлэл, веб сайтын эзэд байгаа шүү дээ.

.

Асуудалд яаж хандаж байгааг ганцхан жишээн дээр авч үзье. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлж байхад УИХ-ын дэд дарга Л.Цог эсэргүүцэл илэрхийлж, ширүүн үг хэлээд гарч явсан. Энэ бол яах аргагүй олны анхаарал татсан дуулиант үйл явдал байлаа. Чухам яагаад ийм алхам хийх болсныг хүн болгон сонирхож байсан. Харин энэ талаараа УИХ-ын дэд дарга Л.Цог Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийхэд тухайн үед ордонд багтаж ядаж байсан тэр олон телевиз, хэвлэл мэдээллийнхнээс ердөө хоёрхон телевиз очиж товчхон мэдээлэл аваад түүнийгээ орой нь танаж хасаад, ямар ч давталтгүйгээр гаргасан болоод өнгөрч байв. Тэгэхээр энэ олон телевизүүд бүгд эрх баригчдын мэдэлд байгаа юм биш үү. Нөгөө мэдээллийн хараат бус, тэнцвэрт байдал хаачсан бэ? Үзэл бодлын чөлөөт индэр байх үүрэг хариуцлага хаачсан бэ? Үзэгч, уншигчдын мэдээлэл авах эрх чөлөө хаачсан бэ гэх мэт асуултууд өөрийн эрхгүй гарч ирж байна.

.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизүүдэд шалгалт хийсэн нэрээр улс төрийн өнгө аясаар үнэлэлт хийж, Монгол Улсад шинэ цагийн хэвлэл үүссэний 100 жилийн ойн өдөр есөн кабелийн телевизийг хаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан тэдгээр хаагдсан телевизийн нэг болох “Шонхор” телевизийн захирал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өдрийн сонин”-д өгсөн ”Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй” ярилцлагадаа телевизүүдийн ард хэн хэн гэдэг улстөрч, бизнесмэнүүд байгаа, тэд хэрхэн яаж хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгааг нэр устай нь, баримт түшиж дурдаад, сэтгүүлчийн Хэвлэл мэдээллийнхэн хэзээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэтгэх вэ? гэсэн асуултад “Хурдхан баян болох хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л  хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтанууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ” гэж хариулжээ.

.

Хэвлэл мэдээллийн мэдээллийн хэрэгслийг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч, эздүүдийг ил тод зарлаж, тэднийг зөвхөн бизнес эрхлэгчийнх нь түвшинд аваачиж, нийтлэлийн бодлогод огт оролцдоггүй болгох ёстой. Энэ талаар За суваг телевиз хөрөнгө оруулагч нартайгаа хараат бус байдлын гэрээг өнгөрсөн оны хавар байгуулсан нь монголын сэтгүүлзүйн түүхэн дэх анхны алхам болсон юм.  Харамсалтай нь За суваг телевиз маань ч өнөөх Л.Цогийн зарласан хэвлэлийн бага хуралд очоогүй. Төрийн ордонд тэдний сурвалжлах хэсэг мөн л байсан. Хэн нэг нь битгий оч гэсэн юм болов уу.

Харин тэр хэвлэлийн хурлаас сурвалжлага авсан хоёр телевиз ерөнхийлөгчийн хэлсэн үг, бусад хүмүүсийн янз бүрийн байр суурь, үзэл бодлыг бүрэн тусгасан сэтгүүлзүйн шаардлага хангасан нэвтрүүлэг хийсэн бол өдийд хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг байж мэдэхээр байв. Харамсалтай нь тэгсэнгүй.

.

Зарим хүмүүс хэвлэлийн эрх чөлөө хэтэрлээ, дураараа бичиж нийтэлж байна гэж үздэг. Ялангуяа улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барихыг хичээдэг. Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийн сэтгэгдэлийг хянах тухай яриа дээгүүр яваад л байна. Хэлж болохгүй 800 үг нь 200 болж буурсан нь гэнэ. Мээм, хөх, хүзүүгүй гэх мэт үгсийг сэтгэгдэлд оруулж болохгүй л гэнэ. Эрүүл мэндийн веб сайт дээр мээм гэдэг үгээр хэрэглэгч асуулт асууж болохгүй юу. Хүзүүгүй амьтаныг хүзүүгүй гэхгүй юу гэх юм бэ?

Эцсийн бүлэгт албан ёсоор цалингийн доод хэмжээний орлоготой (Нийгмийн даатгалын дэвтэрийг нь үзээрэй) сэтгүүлчид хэнээс ч хараат бус чөлөөтэй бичнэ гэдэгт та итгэх үү? Тэд хэвлэлийн эрх чөлөөний манаач хийж чадах уу?

.

Сэтгүүлч Г.Энхбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kuka:
Sain uu angiin and Enkhee! Tsalin bagatai setgyylchid hevleliin erkh choloonii manaach baij hezee ch chadahgyi ee. Ter bol todorhoi. Zochind-"Niigemd buruu medeelel taraadag garuud bol setgyylchid" gej bygdiig hamruulj bas bolohgyi ee. 98% zov medee taraadag baihad 2% buruu medee taraahad l neg yhriin ever dorgihtoi adil bolood yavchihaj baigaa yum l daa. Shine zaluu setgyylchdiin bichij baigaag editoruud ni sain hayanaj hevlehgyigees hynii doog eleg hoshmoor yumnuud ih niitelj baina l daa. Jisheelbel: Fact news!!!
2013-05-03
ЗҮИР ҮГ:
ЗҮИР ҮГ! Ажил олдохгүи бол тв д орохоос...
2013-05-02
дорж:
Хэвлэлийн бага хуралд яах гэж очих гэж.Үнэн үг сонсонщж чадаагүй хүн худлаа л ярина шүүдээ.Сэтгүүлчид минь та нар боловсролоо.мэдлэгээ,ес зүйгээ дээшлүүлчих.Тэгвэл та нарыг уралдаад л ажилд авч цхщалин хөлс чинь ч нэмэгдэх болно.Дооогийнхоо байдалд байгаад байвал гудамжинд гарна,эсвэл хэн нэгэнд хямдхан худалдагдана.
2013-05-02
zochin:
Setguulchid ta nar uursiiguu hugjuul Burhan garagad, chuluu dooshoo duldeg huuhen uzuuldeg hoolond ordog, hainan yavahaar hen ta nart durtai baih yum Esvel Dariimaa shug baival
2013-05-02
hhggg:
Tsogiig hog gesen chin garahgui bna
2013-05-02
sssssssss:
мээм, хүзүүгүй, хөх
2013-05-02
ssssss:
Хүзүүгүй
2013-05-02
Уншигч:
Сэтгүүлч та нар хуулийн боловсролоо дээшлүүлчих. Тэгээд эрэн сурвалжлах ажлыг сайн хийж, баримт нотолгоог хангалттай цуглуул. Түүнийгээ хуулийн дагуу дэлгэх юм бол яа та нарын мэргэжил чулуу болно. Хуулийн дагуу гэдэг чинь хууль сайн мэдэж ажилла гэсэн үг.
2013-05-02
зочин:
чадахгүй ш дээ мөнгний хараат хүн хүний үнэн нүүрийг илчилж чаддагүй байхгүй юу тэр ч байтугай худлаа мэдээлэл тараах аюултай нийгэмд буруу мессеж тараадаг гарууд бол сэтгүүлчид
2013-05-02