УЛС ТӨРЧДИЙН КАРЬЕРТ ЦЭГТ ХАТГАСАН ЦАГНЫ ДУУЛИАНУУД...

img

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн цагны брэндийн нэг бол яах аргагүй  Rolex. Амжилт, нэр хүнд, чанарын илэрхийлэл болсон Rolex цаг зүүсэн эзнээ хэн бэ гэдгийг тодорхойлж шууд л олны анхааралд оруулж өгдөг. Нэг үгээр хэлбэл Rolex брэнд улстөрчдөд карьерынх нь эрлэг, бизнесийнхэнд  нэр хүндийн баталгаа болдог нь нууц биш. Жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэж, ухаалаг хөрөнгө оруулалт болдог Rolex цагны дуулианд холбогдож улс төрийн карьертаа цэг хатгаж байсан дэлхийн олон улс төрчид бий. Ингээд Rolex цагаар гангарч олны анхааралд өртсөнөөр карьераа дуусгасан  улстөрчдийн жишээнүүдийг доор дурдья.

Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте

2024 онд Перугийн Ерөнхийлөгч Дина Болуартегийн Rolex цагны дуулиан одоо ч үргэлжилж байна. Тэрээр хэд хэдэн төрлийн Rolex цагны цуглуулгатай байсан нь нийгмийн сүлжээнд цацагджээ. Гэвч Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте хэрхэн Rolex цагны цуглуулгатай болсон орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй. Түүний Rolex цагтай холбоотой асуудлыг авилга хэмээн үзэж буй бөгөөд импичмент явуулах асуудал яригдаж буй.

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жесси Жексон Жр

2013 онд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жесси Жексон Жр сонгуулийн хандиваас $750,000 хувийн хэрэглээндээ зарцуулсан нь ил болсон. Тэрээр сонгуулийн хандивынхаа мөнгөөр $43,000 үнэтэй Rolex цаг тэргүүтэй тансаг эдлэлүүд худалдан авсан байдаг. Хэргийг шалгах явцад тэрээр буруугаа хүлээн зөвшөөрөл 30 сарын хорих ялаар шийтгүүлч байв. Мөн улс төрийн карьер нь үүрд дуусжээ.

Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонару

Жаир Болсонаругийн хувьд 2024 онд Саудын Арабын хандивласан $74,000-ын үнэ бүхий алмазан шигтгээтэй Rolex цаг болон Patek Philippe-ийг зарж борлуулан мөнгийг нь хувьдаа завшсан. Тэрээр авлигын хэргээр шалгагдаж байна.

Тайландын Ерөнхий сайдын орлогч Правит Вонгсувон

Тайландын Ерөнхий сайдын орлогч Правит Вонгсувон Rolex цагны цуглуулгатай байсан нь олон нийтийн сүлжээнд ил болов. Ерөнхий сайдын орлогч Правит Вонгсувоны хувьд цагны цуглуулагаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байсан бөгөөд албан тушаалаасаа огцорч, авлигын хэрэгт татагдсан юм.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зума

2018 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зума авлигын хэргээр шалгагдаж байхдаа Rolex цаг зүүсэн байсан олны анхааралд өртсөн юм. Олон нийтийн зүгээс түүний тансаг хэрэглээг шүүмжилж огцрохыг шаардаж эхлэв. Ингээд иргэдийн зүгээс ирэх дарамт болоод авлилгын дуулиан эрчээ авсанаар Жайр Болсонаруд улс төрийн зүгээс ирэх дарамт нэмэгдэж албан тушаалаасаа огцорсон юм.

Германы Сангийн сайд Кристиан Линднер

2022 онд Германы Сангийн сайд Кристиан Линднер нь телевизийн ярилцлагын үеэр өөрийн Rolex цагийг ханцуйгаараа нуусан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Энэ үйлдэл нь түүний чинээлэг байдлаа нуух оролдлого хийсэн гэж олон нийтй шүүмжилжээ.

АНУ, ЕХ гээд дэлхийн улс орнуудын төрийн албан болоод, нийтийн албан тушаалтны бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний үнэ бүхий Rolex цаг зүүсэн эзнээ хэн бэ гэдгийг шууд тодорхойлдгын жишээ дээрх болж байна. Тэр ч байтугай улс төрийн албан тушаалтан ойр дотнын найз нөхдөөсөө бэлгэнд авна гэдэг ашиг сонирхолыг зөрчил болдог. Дэндүү тансаг хэрэглээ, нэр хүнд, нийгмийн байр суурийн илэрхийлэлийг хэн дуртай нь авч зүүдэггүй учир асуудал дэгддэг аж....

Харин манайд...?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харин манайд бол Rolex-гүй төрийн албан тушаалтан гэж алга
2025-05-13