
УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд санал гаргаж өнөөдрийн чуулганаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан Д.Сумъябазарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
6
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дахин сонгууль одоо хэрэгжиж байгаа хуулийг зөрчсөн гэж үзсэн байр суурь дээр АН-ын бүлэг одоо хүртэл хэвээр байгаа. Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд ч гомдол гаргасан. Харин цэцийн шийдвэр бидний хэнийх нь зөв болохыг нотолсны дараа энэ асуудлыг ярина” гэсэн юм.
.
Хариуд нь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй, дахин санал хураалт УИХ-ын 2012 оны сонгуулийн үргэлжлэл, тиймээс тухайн үед дагаж мөрдөж байсан хууль, журмаар явагдсан гэж тайлбарласан юм. Харин УИХ-ын даргын зүгээс “Уг асуудал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй. Долоо хоногийн дараа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй" гэсэн юм. Ийнхүү Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудал хойшиллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ