Нийслэлийн автозамд 160 тэрбум төгрөг зарцуулна

img

  Энэ онд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 145, нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хотын гол гудамж, замууд, хороолол доторх авто зам, нүхэн гарцад 15.5, нийт 160 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Шинээр барих замуудын тухайд нийслэлийн Баянзүрх дүүрэг XXV хороо “Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам, Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан, “Нарантуул”-ын хойд хаалганаас “Өгөөмөр” захын зүүн талаар Нарны зам хүртэлх 2.1 км авто зам барина. Мөн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр “Бээжингийн” гудамж хүрэх 0.7 км, Гэмтлийн эмнэлгийн замаас баруун тийш I хорооллын арын замтай холбогдох 1.2 км, “Хүчит шонхор” захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 Зүүн салааны 1.2 км авто зам зэрэг багтжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
Áàÿíõîøóóíû çàì ñàéæðóóëæ çàñàæ ºãºº÷ýý.
2013-05-02
ажлаа хийгээчээ:
Олон сайхан зам тавьна гэж өвөлжин, хаваржин ярьлаа ярьсанаа ажил болгохгүй бол удахгүй өвөл боллоо шүү, хоосон ярьдагаа болиод ажлаа эхлээчээ
2013-05-02
гялалзаач:
хаваржин л ярьлаа Одоо гялс эхлээ МАН-ын араас орлоо найз нараа Тэндэрээ булаалдаад л бга сураг байна. Үгүй биздээ.
2013-05-02