УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын дэд даргыг сонгох тухай байлаа. УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх талаар гаргасан саналыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцууллаа. 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлсэн Р.Гончигдорж 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогдон ажиллажээ. 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд удаа дараа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ онцлов.

Төрийн байгуулалтын байнгын хороо 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Р.Гончигдоржийг сонгох тухай саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан. Дараа нь гишүүд нэр дэвшигчээс асуулт, асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Олон жил хамт ажилласан, Монголын парламентын түүхийг бичилцэж яваа энэ хүний талаар ярих зүйл алга. Монголд парламентат ёсыг төгөлдөржүүлэх, парламентын ардчилалыг бэхжүүлэхэд их зүйл хийнэ гэж найдаж байгаа хэмээгээд ард түмний сонголтыг авсан Д.Сумьяабазарын тангараг өргөх асуудлыг хойшлуулж байгаад ямар байр суурьтай байгааг нь тодруулсан.

УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Р.Гончигдорж, Сонгогчдын сонголт бол дээдлэн хүлээн зөвшөөрөх зүйл. Аливаа зүйл дагаж мөрдөж буй хуулийн дагуу шийдэгдэх учиртай хэмээн хариулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ үеэр УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин сонгууль хууль зөрчөөгүй, СЕХ түүнийг баталгаажуулсан, тангарагийг нь өргүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа энэ үеэр илэрхийлж байлаа. Тус намын зарим гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар нэр дэвшигчийг аливаа хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж байна хэмээн шүүмжилж байв. Гишүүд асуулт асуун, хариулт авсны дараа саналаа хэлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар бүлэг завсарлага авч байгааг мэдэгдлээ. Тэрбээр тус намын бүлэг УИХ-ын гишүүний эрхийг эхлээд баталгаажуулсны дараа дэд даргын асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа хэмээн уламжилсан.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нямдорж:
Би ер нь болохоо байснаа мэдээдл байх юм. Тэгсэн мөртлөө гүтгээд л хаячих юм. Үүний цаана бас нэг учир байдаг юм. тэр нь бусад нам, хүчнүүдийн нэр төрийг гүжирдэн гутааж МАН аа өргөх /ард түмэн хохирсонч хамаагүй/ гэсэн мугуйд бодол байдгийг минь хэн хүнгүй мэддэг болсон байхаа. Ёстой сурсан занг сураар боогоод ч нэмэргүй гэдгийг бас мэдээдл байгаа. Тэгсэн боловч болохгүй юм. Өнөөдөр гэхэд л Наранцацралт, Элбэгээ хоёрыг манай МАНын нөхдүүд бүүр миний заавраар ерөнхий сайдаас нь авч хаясаныг би өөрөө одооч сайн мэдэж байгаа мөртлөө Дээрхи хоёрыг АН өөрсдөө огцоруулсан гээд л бас гүжирдээдл хаячихлаа. Бурхан намайг яадаг бол...
2013-05-02
bataaa:
ed nariig yah estoi ve boliulah estoi yu
2013-05-02
цфужэнг:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02
mongol:
Baritsaa ni Sumyabazar gesen hahaha maluud
2013-05-02